ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр урамшууллаа
2019-07-26

 

Дорнод аймгийн удирдлагууд ЭЕШ-д өндөр оноо авсан багш, сурагчдыг урамшуулжээ. Энэ оны хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 800 оноо авч, өндөр амжилт үзүүлсэн Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуулийн сурагч Д.Чингүнжав, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Т.Арвин нарт тус бүр 1.000.000 төгрөгийн урамшууллыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл болон Засаг даргын зөвлөлийн гишүүд гардуулсан байна. Мөн сурагчдыг бэлтгэсэн багш Э.Орхон, Н.Ган-Эрдэнэ нарыг тус бүр 500.000 төгрөгөөр урамшууллаа.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Чансаагаар ӨВА-н хүүхдүүд үнэхээр сан юмаа.
2019-07-27
Irgen:
Маш зөв шүү дээ. Ингэж хүүхдүүдийн ганц хүүхүүд ч биш хүний оюуны хөдөлмөрийг үнэлээд эхэлвэл улс хөгжих замруу орох юм б\гаа юм даа.Бадамсүрэн даргад баяр хүргэе. Дарга нар санаа авах хэрэгтэй дээ... Би энэ хүүхдүүдэд ямарч хамааралгүй Хөвсгөлийн хүн б\на.
2019-07-27
Бат:
Мөнгө нь ихэдчихэж юунд бичсэн юм бэ монголчууд уурлаад сүйд болно ш дээ учир нь энэ чинь оюуны уралдаан шүү дээ
2019-07-26