БНАСАУ: Пуужин хөөргөсөн нь Өмнөд Солонгост өгсөн анхааруулга 
7-26

Долоодугаар сарын 25-нд “жолоодлоготой тактикийн пуужин” хөөргөсөн нь “Өмнөд Солонгосын милитаристууд”-д зориулсан анхааруулга байсан гэж БНАСАУ мэдэгдсэн талаар Риа новости мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, пуужин хөөргөх ажиллагааг Ким Жон Ун биечлэн удирдсан бөгөөд ажиллагаа дууссаны дараа тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр Өмнөд Солонгосд хандан цэргийн сургуулилт хийх, шинээр зэвсэг гаргахаас татгалзахыг уриалсан байна. 


Эргэн сануулахад, энэ сарын 25-ны пүрэв гаригт Хойд Солонгос Япон тэнгисийн зүг бага тусгалтай хоёр пуужин харвасан юм. Эдгээр пуужингууд нь шинэ төрлийн зэвсэг байж болзошгүй бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр KN-23 пуужингийн сайжруулсан хувилбар байх магадлалтай гэнэ. 

 

Трамп: Пуужин хөөргөсөн ч Ким Жон Унтай харилцах харилцаа эерэг байгаа   

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ах нь:
Эр хурга
2019-07-26