БНХАУ Оростой хамт олон улсын тавцан дахь энх тайвныг хангахад бэлэн гэв
2019-07-27

БНХАУ олон улсын тавцанд энх тайван, эмх журмыг хангахын тулд Оростой нягт хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ мэдэгджээ. 

"Хятадын тал хоёр талын хууль ёсны эрхийг хамгаалах, олон улсын тавцан дахь шударга ёсыг дэмжих, бүс нутгийн болоод дэлхийн тогтвортой байдал, энх тайвныг хангахын тулд ОХУ-тай мөр зэрэгцэн ажиллахад бэлэн"- хэмээн Ван И мэдэгджээ. 

 

Ван И сайдын өгүүлснээр сүүлийн үед дэлхий дахинд ихээхэн өөрчлөлтүүд гарч, үүний дүнд тогтвортой байдлыг алдагдуулах хүчин зүйлс хүчирхэгжиж байгаа гэнэ. "Гэхдээ Орос-Хятадын харилцаа олон улсын тогтвортой байдлыг ханган, өдрөөс өдөрт бэхжинэ" хэмээн Ван И Сергей Лавровтой Бразильд уулзах үеэрээ онцолсон байна. 

 

Орос, Хятад улс нэн тэргүүнд дэвшилтэт шинжлэх ухаан техник, эрчим хүчний төслүүдийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг Ван И онцолжээ. 

Үүний тулд дээд хэмжээний хоёр талт уулзалтуудын хуваарийг идэвхийлэн боловсруулах ёстой хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene 2 yag enhiig sahiulj haragdaach
2019-07-29