Налайх-Чойрын замын ажил 34 хувийн гүйцэтгэлтэй байна
2019-07-29

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц 34.74% тай хийгдэж байна.

 

 


Төслийн ажлын хүрээнд, ус зайлуулах байгууламж, нүхэн гарц, хөлийн голын гүүр, суурьшлын бүс дагуу явган хүний болон дугуйн зам, явган хүний гүүр, хамгаалалтын аюулгүйн тусгаарлах зурвас, нийтийн тээврийн зогсоол, , гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэхээс ус зайлуулах 30 ширхэг хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дууссан байна. Мөн далангийн хөрс тэгшлэх болон далангийн дүүргэлтийн ажлууд 70 орчим хувьтай, хөлийн голын гүүрийн ажлын явц 28,5 хувьтайгаар бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
fff:
20 км зам дээр 3 сар болж байхад Дархан-УБ -ын 200 км замыг хэзээ дуусах юм болдоо
2019-07-30
choir chini nuguu elsen tsul bizde
2019-07-29
ЧИ ЯМАР БАЯН П БЭ
2019-07-29
boxman:
энд сөрөг сэтгэгдэл үлдээгээд байгаа гарууд дандаа ажилгүй, дэлгэцний цаанаас хоосон бурсан, атаархуу, өөрсдөө юуууу ч чадахгүй хэвтэж үргэлж бусдыг муу хэлсэн, шүлсээ үсчүүлсэн хогийн гарууд байдаг байхдаа. Монгол хүн амны билгээр гэж. Харин ч нэг үеэ бодоход манай замын компаниуд замаа маш сайн тавьдаг болсон. Сайхан зам болох байлгүй дээ
2019-07-29
өдөрт 50-60 мянган төгрөгийн цалин амлаад ч ажил хийх сонирхолтой монгол олдоггүй шүү дээ...бүгд залхуу,хулгайч,тэгсэн мөртлөө бүгд цэцэн мэргэн ухаантай үг хэллэг хэлсэн хүмүүс...
2019-07-29
Бат:
Хүмүүсээ ажиллуулаач ээ? Ажлаа дорвитойхон шиг хийлгээч? Хяналт шалгалтаа тогтмолжуулаач ээ???
2019-07-29
ЭНЭ ЗАМ ДЭЭР ХҮН АЖИЛЛАХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ. ҮД ГЭЭД МАШИНУУД НЬ ХӨДӨЛЖ БАЙНА. ОРОЙ НАР ХЭВИЙХЭЭР Л ЗОГСЧИХ ЮМ. ЭНЭ ЖИЛ ДУУСАХГҮЙ
2019-07-29
монгол компани гэж чадахгүй юмнуудаар цаг алдаж байхаар чаддагаар нь 100 хувь хятадуудаар хурдан хийлгэхгүй дээ. Ажилд явж байхад хийж байгаа нь харагддаггүй ш дээ. Налайхын ард түмэн эдийн засаг, эд хөрөнгө, цаг заваараа хохирч дууслаа. Шороон замаар яваад хамаг машин нь салж унаж байна. 1000 байсан жижиг тэрэг 3000 мянга, 8 цагаас хойш 5000 боллоо. Гэртээ харих гэж 2-3 цаг явж байна.
2019-07-29
ЧИ ЯМАР БАЯН П БЭ
Зочин:
Өглөө эрт явахад ямарч ажил хийгдэхгүй, авто машинууд нь зүгээр л зогсож байх юм билээ
2019-07-29
20 КМ ЗАМ:
20 КМ ЗАМ БАРИХ ГЭЖ 4 КОМПАНИ + ХОТЫН ЗАХИРГАА + ЗГ + ДҮҮРЭГ БҮТЭН ГУРВАН САР ҮЗЛЭЭ . БАРДАГГҮЙ ЮҮ ....
2019-07-29
fff:
20 км зам дээр 3 сар болж байхад Дархан-УБ -ын 200 км замыг хэзээ дуусах юм болдоо