ОХУ: Унтраах шаардлагагүй гэж үзсэн түймрийн цар хүрээ нэмэгдсээр байна 
2019-07-29



Жил бүр хавраас намар хүртэл Сибирийн холбооны тойрог ойн түймэрт өртдөг, энэ жил ч мөн дахин түймэрт авсан талаар Regnum агентлаг мэдээллээ.  


Эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар Красноярск хязгаар болон Эрхүү мужид нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэнэ. Долоодугаар сарын 24-ний өдрийн байдлаар эдгээр бүс нутгуудын 1,3 сая га газар ойн түймэрт өртжээ. 


Түймрээс үүдэлтэй утаа энэ хоёр бүс нутаг төдийгүй Хакаси, Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудад тархсан талаар Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. 


Регнум агентлагийн онцолсноор, гал түймэр суурин газрууд болон эдийн засгийн объектуудад хор хөнөөл учруулахгүй, түүнчлэн галыг унтраах зардал нь гал түймэр учруулж болох хохирлоос давна гэж тусгай комисс шийдвэр гаргавал эрх баригчид гал түймэр унтраахгүй байх эрхтэй байдаг гэнэ. Тиймдээ ч энэ нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа аж. 


Дээрх бүс нутгуудад гал түймрээс үүдэлтэй утаа суурин газруудыг хэдийнэ бүрхэж, иргэд тайван амьдрах нөхцөл алдагдсан гэж үзсэн оршин суугчид онц байдал тогтоохыг шаардсан байна. Тодруулбал, Сибирийн нутаг дэвсгэр даяар гарсан гал түймрийн улмаас онц байдал тогтоохыг шаардан Засгийн газар, Ерөнхийлөгч, Эрүүл мэндийн яам, Ойн аж ахуйн яам, Онцгой байдлын яам болон Хөдөө аж ахуйн яаманд хаягласан өргөх бичгийг  долоодугаар сарын 24-ний өдөр  олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. 


“Красноярск хотод хүмүүс масктай явж байхад орон нутгийн болон засгийн газрын төлөөлөгчид Сибирьт онц байдал зарлаагүй л байна. Онц байдал зарлавал  галын голомтыг унтраах, утаанаас болж хохирсон хүмүүст туслах нэмэлт санхүүжилт, хүн хүчний нөөцөөр хангагдана” хэмээн өргөх бичигт өгүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Битгий худлаа юм бичээ. Путин онц байдал зарлаж цэргийн техникүүдээ илгээсэн. Галыг дийлэхгүй байгаа.
2019-08-02
ЗОЧИН:
Байгаль экологи гээд солиороод манай усан цахилгаан станцыг бариулдаггүй оросууд яг үнэн нүүр царай нь энэ. Байгаль экологиор шалтаглаж биднийг өөрсдийн эрчим хүчнээс хараат байлгах сонирхолтой улс төрийн бодлого нь ил болж байгаад санаа зовж байгаа ч юм алга.
2019-07-31
Ene heden pizdaanuud tuimree untraagaasai. Mongolruu tuimer ni orood irehviidee. Unuudur bol utaa ni orood irtsen l yavj bna
2019-07-31
зочин:
Бүх мөнгөө дунд тусгалын пуужиндаа зарцуулжээ.Нисэх хүчнээрээ унтрааж чаддаггүй л юм бх даа. арчаагүй юмаа.
2019-07-30
Tsergiin parad hiigeed l ooriigee tom guren gez tunhaglaad l uhsen baas
2019-07-29
Унтраах хөрөнгө байхгүй байгаа юм байна.
2019-07-29
Oros ch buur suirch bno doo...gal usaa ch diilehee blaa
2019-07-29