Мустафа Шентоп: Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна
2019-07-29

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.  Айлчлалын хүрээнд өнөөдөр УИХ-ын  дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо. Дараагаар нь хэвлэлийн бага хурал хийв.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.   Энэхүү айлчлал нь Монгол Улс, БНТУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тохиож байгаагаараа онцлогтой. БНТУ-ын Үндэсний их хурлын даргатай хийсэн албан ёсны яриа хэлэлцээрээр хоёр орны парламентын харилцааг бэхжүүлэх, аялал жуучлал, эдийн засгийн салбарт харилцаагаа өргөжүүлэхээр ярилцлаа. Монгол Туркийн харилцааг хөгжүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийг өргөжүүлж, Орхоны хөндийн аялал жуучлалын хөгжүүлэхэд хоёр орны парламентаас дэмжлэг үзүүлж ажиллахаар тогтлоо.

 

Туркийн туршлага, ноу-хаугаас суралцах, хоёр орны бизнес эрхлэгчдийг дэмжихээр боллоо. Туркийн олон улсын байгууллагын шугамаар олон төсөл хэрэгжсэн. Цаашид энэ төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон. Мөн урал-алтайн нэг ястны хэлний бүлэгт хамрагддаг улсуудтай парламентын хамтын ажиллагааны санаачлагыг дэвшүүлж ажиллахаар тогтсон. БНТУ-ын Үндэсний их хурлын даргын энэ удаагийн айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний өргөжин цэцэглэлтэд хувь нэмрээ оруулна гэдэгт баяртай байна.

 

БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп:

 

-Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр улс түүх, соёлын холбоогоор мянга мянган жилийн түүхийн холбоотой байдаг. Энэхүү дундын нийтлэг түүх соёлын өвөөр улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын хоорондын харилцааг бүх салбарт хөгжүүлэх хүсэлтэй байна. Парламентын ассамблейг хийхээр уулзалтын үеэр ярилцлаа. Энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын харилцаанд эдийн засгийн салбар чухал нөлөөтэй. Эдийн засгийн салбарт өндөр хэмжээнд хүргэхийг хүсч байна. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх салбарт бол Турк эйрлансийн шууд нислэг байгаа. Эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

 

Монгол Улсад 600 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ТИКА байгууллагын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ хэлэлцээрийн үеэр дурдлаа.

 

Биднийг халуун дотноор угтан авсан та бүхэнд баярлалаа. Хоёр улсын харилцаа халуун дотно өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-01-29
sergelen:
УБ ТУРК АЙРЛАНЙС ТѲЛѲѲЛѲГЧ ЫН АЖИЛЧИД ХАР ТАМХИ ХЭРГЭЛДЭГ ШҮҮ МОНГОЛООС ЗАЙЛ ПЙЗДА МИНЬ ЗАЙЛ ААД ѲГ
2019-07-29
!!!:
Hudlaa shuu ene Turkuud shal hudlaa garuud
2019-07-29