Фото: Оросын тэнгисийн цэргийн флотын өдөрт зориулсан парад 
2019-07-29

 

Өнгөрсөн ням гаригт ОХУ-ын Санкт-Петербург хотноо Оросын Тэнгисийн цэргийн өдөрт зориулсан гол парад болсон талаар ТАСС агентлаг мэдээллээ.  

Баярт зориулсан арга хэмжээнүүд Балтийск, Североморск, Владивосток, Новороссийск, Астрахань болон Севастополь, Сирийн Тартус боомтод болжээ.  


Петербургд болсон гол парадыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Тэнгисийн цэргийн флотын командлагч адмирал Николай Евменов нарын хамт хүлээн авсан байна. 

 

Оросын Тэнгисийн цэргийн флотын мэдээлснээр парадад 40 гаруй хөлөг онгоц, катер, шумбагч онгоцууд оролцжээ. 

Нева мөрөнд Оросын анхны шугаман хөлөг онгоц болох “Полтава”-г архивт хадгалагдан үлдсэн зургаар бүтээсэн хувилбарыг олонд үзүүлсэн байна. “Полтава” онгоцыг зохион бүтээх төслийн ажилд I Петр хаан оролцож байсан аж. 

Севастопольд болсон парадад 41 хөлөг онгоц, катер оролцжээ. 

 

Севастополийн парадыг Хар тэнгисийн флотын командлагч, дэд адмирал Игорь Осипов хүлээн авсан байна. 

Петербургийн парадад Хятадын Тэнгисийн цэргийн хүчний “Сиань” 052С эскадрын мина тээвэрлэгч, Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний “Таркаш” оролцжээ. 

Владивостокт болсон парадын үеэр “Пересвет” десантын хөлөг онгоц Номхон далайн флотын тэнгисийн явган цэргийн БТР-82А гаргажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Utgagui:
Oros tsergiin bayr manid yamar hamaa bnaa.
2019-08-02
ГОЁ ГОЁ:
Агуу улс Орос орон мандтугай
2019-08-02
Gal usaa diilehgui hevtej,yun ih bayar bayasgalan be, Putin guai?! Iim bj delhiin dain hiij uu? Chadah uu?
2019-07-31