АТҮТ-ийн албаны дарга Д.Батбаяр 57 сая төгрөгийн хахууль авчээ
2019-07-29
Гэрэл зургийг MPA.mn

 

АТГ-аас Авто тээвэр үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Д.Батбаяр нь Олон улсын ачаа тээврийн эрх олгох зуучын эрх олгох тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс тээвэр" ХХК-ий ачааны машинуудад олгох замаар 2017 оны 8-р сараас 11-р сарын 14-ны өдөр хүртэл тус компаниас 57 сая 500 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. 

 

АТГ-ын мөрдөгчид түүний ажлын байрнаас 25 сая төгрөгийг илрүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч 6500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6 сая 500 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62 сая 500 мянган төгрөгийг улсын орлого болгожээ. 

 

Авлигатай тэмцэх газар

Shuud.mn
Сонин хачин
н:
хороололд байсан нѳхѳр шүү дээ Батбаяр. Одоо зайсанд 3 тэрбумаар баыр авсан. Ээждээ авч ѳгсѳн. Ѳчнѳѳн авлига авчихаад баыхад ѳчүүхэн жаахныг нь илрүүлээд байдаг атг арай авлига аваад дараад нуугаад байгаа юм биш биз дээ.
2019-12-06
оюутны ширээнээс гэнэт баяжиж эхнэр нөхөр хоёр 2 ширхэг ланд унадаг болоод гэрийн үйлчлэгчтэй болсоныг бол тооцохгүй юм байна. зуслангийн хаус, 3 өрөө байр зэргийг 2016 оноос хойш л авч байгаа юмдаа
2019-12-04
Болд:
Юун 3жил вэ, Бүх насаар нь төрийн ажилд орох эрхгүй болгох хэрэгтэй шүү дээ, Торгууль нь 6500 000 гэнэ, Хэнийг доромжлоод байгаа юм, Биднийг томруулж хэлбэл ард түмнийг даапаалж байна, Торгуулийн энэ мөнгө нь 50,60 саяаар нь авилгал аваад сурсан энэ хулгайч гарт юу ч биш, За тэгээд 3 жил гадаадад амар ч ирээд авилгалдаад төрд буцаж ороод шархаа хэд дахин нөхөх юм байна л даа, Манай хууль ч гэж дээ, Том хулгайч нар өөрсөндөө зориулж ийм хууль баталсан байх даа, Төр шиг төр хууль шиг хуультай бол авилгал байхгүй, жишээ нь Батбаярыг 52 сая төгрөгний авилгал аваад баригдсан бол 52саяыг нь хураагаад 52саяаар торгох хэрэгтэй, ХУУЛЬ ТОГТООГЧ 76 УИХын эрхэм гишүүдээ том авилгалч хулгайч нараа том торгооч битгий ингэж элгэ авах жүжиг тоглож ядарсан ард түмэнээ доромжилооч
2019-07-30
Толгой илээд өнгөрөх юм бна.Шудрага ёс хаа бна аа.Хулгайн. дээрэм биз дээ.Новшийн хүлцэнгүй ард түмэн... түй шорт
2019-07-30
орон нутгийн нэг нөхөр найгүй их номер чичрээд зарж байнаа
2019-07-29
hentiin abtoteevert yum baigaa daa
2019-07-29
Авилга авах хамгийн том НҮГЭЛ:
Авилгачдыг цаазалдаг болсон дээр
2019-07-29
ийм хүнийг төрийн апбанд дахиж ажиллуулахүй байх хэрэгтэй
2019-07-29