Сансарын туннелээс зүүн дөрвөн зам хүрэх туслах замыг өнөөдрөөс хаана
2019-07-30

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Сансарын туннелээс Зүүн 4 зам хүртэлх /зорчих хэсгийн баруу тал/-ын туслах замыг 07 дугаар сарын 30 буюу өнөөдрөөс бүрэн хаана. Тус замд 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэх юм.


Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин