Маргааш дуудлага худалдаагаар зарах ДОЛООН газрын байршил
2019-07-30

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний 10 цагт нээлттэй явагдана.

 


Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 08:30 минутаас эхлэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:30 минут хүртэл Төр захиргааны Хангарди ордон, 4 давхарт 401 тоотод, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.


Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:


1. Хүсэлт маягтаар гаргана.
2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ


Дуудлага худалдаагаар дараах газруудыг худалдана. 

Shuud.mn
Сонин хачин