Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно
2019-07-31

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд нээлттэй явагдана. 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлалаа. Энэ удаагийн цахим дуудлага худалдаагаар Хан-Уул дүүрэгт орон сууцны зориулалтаар 4 га, Сонгинохайрхан дүүрэгт аж ахуйн зориулалтаар 5 га, Налайх дүүрэгт үйлдвэрийн зориулалтаар 1 га газрыг тус тус худалдах юм.

 

Дуудлага худалдааны үнийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 15 цаг 00 минут 00 секунд хүртэл авна. Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь 15 цаг 00 минут 00 секундээс эхлэн 60 секундийн хүлээлтийн горимд шилжиж хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй нөхцөлд ялагчийг тодруулна.


17 цаг 00 минут 00 секундийн дотор хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.


Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:


1. Хүсэлт маягтаар гаргана.


2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;


3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;


4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;


5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ


6. Лавлах утас: 315712, 80000233


Газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдах юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин