Гурилын үнэ өссөөр байна
2019-07-31

 

Энэ сарын эхнээс гурилын үнэ нэмэгдэж эхэллээ. Томоохон үйлдвэрүүд гурилын үнээ 40-60 төгрөгөөр нэмсэн байна. Гурилын үнэ цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

Тухайлбал, Алтан тариа ХХК 1-р гурилынхаа үнийг өнгөрсөн 06 сарын 20-оос 890 төгрөг болгож, 40 төгрөгөөр нэмсэн. Тус компани 07 сарын 25-нд дахин нэмж 1-р гурилын үнийг 950 төгрөг болгожээ. Улаанбаатар гурил ХХК ч мөн ялгаагүй, 1-р гурилын үнийг энэ сарын 16-аас 60 төгрөгөөр нэмж 980 төгрөг болгосон байна.

 

Гурилын үнэ ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь манай улс буудайн нөөц, үлдэгдэл багассантай холбоотой гэж үйлдвэрийн холбогдох албаныхан тайлбарлаж байна.

 

Бид энэ талаар ХХААХҮЯ-ны тайлбарыг удахгүй хүргэнэ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин