Эрхүү: Улаанбаатарын нислэг хойшлогджээ 
2019-07-31

 

Лхагва гаригийн өглөө Эрхүү хотод манан бүрхсний улмаас тус хотын нисэх онгоцны буудал дээр долоон онгоц газардалгүй, нислэг саатсан талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


“Эрхүүгээс нисч байгаа онгоцнууд хэвийн хөөрсөн, харин Эрхүүд буух онгоцууд манангийн улмаас газардаагүй. Гурван нислэг Красноярскийг чиглэсэн бол хоёр нь Улаан-Үд, нэг нь Новосибирск рүү явсан” хэмээн Эрхүүгийн нисэх буудлын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр Бээжин, Красноярск, Улаан-Үд, Талакан, Улаанбаатар хотоос очих нислэгүүд саатжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
манан биш байхаа утааны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж итгэлтэй газардах боломж багассан учир аюулгүй байдлыг хангах шаардлагаар ойр орчимд байгаа нөөц нисэх буудалд буусан гэж хэлэх гэсэн утга байх гэж ойлгов.
2019-07-31
Манан биш түймрийн утаа, юмаа мэдэж бичээч ээ
2019-07-31