Тэрэлж голд автомашинтайгаа суусан гурван иргэнийг аварчээ
2019-07-31
Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрэлж голд автомашинтайгаа суусан иргэдийг аварсан ч автомашин нь живжээ.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны ”Заан тэрэлж” гэдэг газар /Улаанбаатараас зүүн зүгт 35 км-т/   “Тэрэлж” голын усанд 3 зорчигчтой автомашин суусан тухай дуудлагыг 07.30-ны өдрийн 05:21 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 09:00 цагт очиход “Хайлюкс” загварын суудлын автомашин усанд живсэн 3 зорчигч нь автомашины бүхээг дээр зогсож байсан бөгөөд нийслэлийн Хан-УУл дүүргийн харьяат иргэн М /34 настай, эрэгтэй/, Чингэлтэй дүүргийн харьяат иргэн О /34 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /34 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган, автомашиныг татан гаргах боломжгүй тул орхисон байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин