ТЦА: Явган зорчигч осолд өртөж нас барах тохиолдол ихэссэн
2019-08-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.31-ны өдөр нийт 262 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

 

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж 1 хүн нас барсан байна. Гэмтэж бэртсэн хүний хоёр нь жолооч болон зорчигч хэлбэрээр хөдөлдөөнд оролцож байсан бол хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байжээ.

 

Нийт гэмтсэн хүний 1 нь хүүхэд бөгөөд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа гэмтэж бэртсэн байна.

 

Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол хэрэг нэмэгдэж байгааг ТЦА-наас анхааруулж байна.  Тухайлбал өчигдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ны шөнө 02:45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 40 настай эрэгтэйг мөргөсөн ноцтой зам тээврийн осол хэрэг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 40 настай эрэгтэй нас баржээ.

 

Явган зорчигчид гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг. Мөн шөнө оройн цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар зорчиж яваад осолдихээр өртөж байгаа аж. Иймд өөрийн амь бие эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна. 

 

Дашрамд дурдахад өнгөрөгч өдөр алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин