Долоон настай охины дөрвөн хурууг цавчсан этгээдийг шүүнэ


Долоон настай охины гарын дөрвөн хурууг цавчиж, хүнд гэмтээсэн хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан. Уг хэргийг үйлдсэн гэх этгээдийг өнөөдөр /2019.08.01/ шүүнэ.
Хэргийг эргэн сануулбал Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 14-ний 22.25 цагт долоон настай охиныг түүний нагац ах 51 настай Ч гэгч этгээд зодож, дөрвөн хурууг нь сүхээр цавчсан хэрэг гарсан.
Уг гэмт хэргийг үйлдсэн гэх Ч гэгчийг Эрүүгийн хуулийн 11.1-2.1 зүйлд зааснаар буруутган шүүнэ.
11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах
2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн
Шүүх хурал өнөөдөр /2019.08.01/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ