ОХУ: Түймэр унтраахад улсын төсвийнх нь 10 хувьтай тэнцэх хөрөнгө шаардлагатай 
2019-08-01

Сибирийн бүх ойн түймрийг унтраахад улсын төсвийн 10% шаардлагатай гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ 
Оросын Красноярск мужийн хойд хэсэгт Онцгой байдлын яамны онгоцууд долоодугаар сарын 31-ний өдрөөс эхлэн ойн түймэр унтрааж эхэлжээ. 


Энэ түймрийг “эдийн засгийн хувьд” унтраах зардал нь түймрээс үүдэх хохирлоос давж гарна гэж үзсний улмаас хүчтэй техник хэрэгсэл ашиглан унтраалгүй зөнд нь орхиод байлаа.  Хүрэхэд хүндрэлтэй газар асч буй түймрийг унтраах гэж их зардал гаргаснаас байгалийн жамаараа унтрахыг хүлээсэн нь дээр гэж үзсэн албан тушаалтнуудын байр суурь ард түмний шүүмжлэлийн давалгаатай нүүр тулснаар ийнхүү дорвитой алхам хийж эхлэллээ. 


Ойн түймэр зөвхөн Оросын асуудал биш гэдэг үүднээс  Оросын болон дэлхийн хэвлэл мэдээллүүд, улс төрчид, алдартнууд анхаарлаа хандуулж эхлэснээс хойш ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев ойн түймрийг унтраахын тулд шуурхай арга хэмжээ авахыг бүс нутаг болон холбооны төвүүдээс шаардсан юм. Улмаар тэрбээр Сибирь рүү нөхцөл байдлыг хянуулахаар Байгалийн нөөц, экологийн сайд Дмитрий Кобылкинийг илгээсэн юм.  Үүний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яамыг ойн түймэр унтраахад аврагчдад туслахыг тушаасан байна. 


“Нисэх хүчин ашиглавал дампуурна”


Greenpeace байгууллагын мэдээлснээр энэ улиралд Орост 12 сая гаруй га ой шатсан бөгөөд энэ нь Португалийн нутаг дэвсгэрээс ч том талбай юм. Эдгээрээс хамгийн том түймэр нь Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Якутад асч байгаа юм байна.  Эдгээр бүс нутгуудад 3 сая орчим га тайга галд автжээ. 


Өнөөдрийг хүртэл ойн түймрийн 10% хүрэхгүй хэсгийг унтраасан бөгөөд үлдсэн хэсэг нь учруулж болзошгүй хохирлоос түймэр унтраах зардал их байгаа үед түймрийг унтраахгүй байж болно гэж бүс нутгийн эрх баригчид үзсэн учраас хүний гар хүрэхгүй, шатсан хэвээр л байна.

Энэ төрлийн ой хээрийн түймрийг суурин хүн ам эсвэл дэд бүтцийн объектуудад аюул занал учруулсан тохиолдолд л унтраадаг аж. Мөн бүс нутгийн эрх баригчид болон аврагчид хөрөнгө мөнгө хангалтгүй байгаа энэ үед байгалийн түймрийг унтраах нь асар өндөр зардал дагуулна гэдгийг нуухгүй байгаа юм. Ихээхэн зардал гарах үндсэн шалтгаануудын нэг нь эдгээр гал түймрүүд хүрэхэд хүндрэлтэй, алслагдсан газарт асч байгаа явдал. 


“Онцгой байдлын яамны Ил-76 онгоц 20 тонн ус тээвэрлээд 1 км хэсэг дээр асгана. Тэгвэл тайгын гал түймрийг унтраахын тулд хичнээн хэмжээний ус, түлш шаардлагатай вэ? Өөрсдөө хар л даа, хамгийн ойрын буудаллах цэг гал түймэр асч байгаа хэсгээс 500 км зайд байрлана. Онгоц нааш цааш нисч, багахан ус асгана. Түймэрт онгоц ашиглавал бид дампуурна” хэмээн Оросын ойн аж ахуйн даргын зөвлөн Александр Агафонов тайлбарлаж байв. 


Ойн түймрийг унтраах өртөг 


“Галын аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн бүлэг” олон нийтийн байгууллага Оросын znak.com-д мэдээлснээр дунд зэргийн идэвхижилттэй нам дор газрын гал түймрийн нэг га талбайг унтраах өөрийн өртөг 18 мянган рубль буюу монгол мөнгөөр 740 мянга орчим болдог байна. Гэхдээ галын байдал хэр хүндэрсэн, нутаг орны байдал, хүн хүчний тоо зэргээс ихээхэн хамаардаг аж. 


Тухайлбал, Ми-8 нисдэг тэрэгний нислэгийн нэг цаг нь 130-145 мянган рубль буюу монгол мөнгөөр 5,5 сая орчим, Ан-2 онгоцных 75 мянган рубль буюу 3 сая орчим төгрөгийн өртөгтэй байдаг  гэнэ. Харин Бе-200 эсвэл Ил-76 зэрэг гал унтраах онгоцнуудын нэг цагийн ажил 400 мянган рубль буюу 16 сая орчим төгрөгийн өртөгтэй байдаг аж.  


Харин гал түймэр нэг минут тутамд 4000 рубль буюу 160 гаруй мянган төгрөгийн хохирол учруулдаг талаар өмнө нь Оросын Онцгой байдлын яамны тэргүүн мэдэгдэж байлаа. 


Сибирийн гал түймрийн ихэнх хэсэг нь хяналтын бүсд гарсан бөгөөд тийш гал сөнөөгчдийг илгээх нь өндөр өртөгтэй, үр ашиггүйн дээр газраар явагч техникүүдийг хүргэх нь зарчмын хувьд ямар ч боломжгүй гэнэ. 


Долоодугаар сарын дөрөвний өдөр Красноярск мужийн галыг үнэлэхдээ мэргэжлийн комисс 30  гаруй ой түймрийг унтраах шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тухайн үед энэ ойн түймэр 836 га газрыг эзлээд байв. Гал түймэртэй тэмцэх нийт зардал нь 139,1 сая рубль болох бол тухайн нутаг дэвсгэрт ой сүйдснээс үүдэх хохирол 4,87 сая рубль болно гэж комисс үнэлж байж.

 
Өөрөөр хэлвэл, дээрх комиссын үнэлснээр, Сибирийн тайгын нэг га газарт түймэр унтраах зардал нь 166 мянган рубль буюу 6,8 сая төгрөг шаардах аж. Эндээс тооцоолоход Сибирийн ой хээрийн түймэр асч буй 3 сая га газрыг унтраахад 498 тэрбум рубль буюу 20,5 их наяд төгрөг шаардлагатай болохоор. 


Харин онцгой байдлын комисс ойн түймрийг унтраахаас татгалзсан шийдвэрийнхээ үндэслэл болгон өөр тоо баримтыг дурдсан байдаг.

  • Долоодугаар сарын 19-нд дээрх комисс дүгнэлт гаргахдаа, 98 га газрын түймрийг унтраахад 44,8 сая рубль шаардлагатай буюу нэг га газарт гарах өртгийг 450 мянган рубль /монгол мөнгөөр 16 сая гаруй төгрөг/гэсэн бол үүнээс хоёр хоногийн өмнө  гаргасан баримт бичигт 1 га газрын түймэр унтраах өртөг 600 мянган рубль /монгол мөнгөөр 24 сая орчим/ байхаар тооцоолон 19 га газрыг унтраахад 11,9 сая рубль байна гэж тооцоолж байжээ. Эндээс харахад Сибирийн 3 сая га газарт асч буй түймрийг унтраахад 1,8 их наяд рубль /монгол мөнгөөр 742,2 их наяд/ шаардлагатай болж байгаа нь Оросын 2019 оны төсвийн 10 хувь орчмыг эзлэж байгаа аж. 

Харин энэ онд Орост гарч буй ойн түймрийн хохирлын урьдчилсан үнэлгээгээр 20 тэрбум орчим /монгол мөнгөөр 824,7 тэрбум орчим төгрөг/ рублийн хохирол учирна гэж тооцоолжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Agu uls:
Nogoo manaihnii orlildood bdg aguu guren yasan be. Baga deer n sain anhaaraj ajillahgui. Odoo heden 1000n ga bolood tarhachihsinii daraa bid untraaj chadhgui uls dampruulaa geed suuj bhiimdaa.
2019-08-02
kkkk:
tawan to;goi oyu tolgoin n mongol uchruulj bgaa hor urshigiig tootsoolood uguuch
2019-08-01
kkkk:
tawan to;goi oyu tolgoin n mongol uchruulj bgaa hor urshigiig tootsoolood uguuch
2019-08-01
Oros ch buur suireh ni ee suireh ni...
2019-08-01
Светлый Мэн:
Манай пялдагууд хирээ мэдэхгүй тусалья ч гэх шиг. Тэр оросууд чинь хилээр түймэр нааш нь алдчихаад, манайд тусалж байл уу. Дотоодын хэвлэлдээ монголоос түймэр орж ирсэн гээд бичдэг юм байх чинь билээ. Америк, Европ, Япон шиг татвараа ч бууруулчихгүй шүү
2019-08-01