Ард түмэн танаас айж байна, Ерөнхий сайд аа
2019-08-01

 

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоод, эрх баригч хүчин МАН-ын даргаар сонгогдоод хоёр жил орчим болж байна. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан “Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн,буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно. Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна. Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.  Ард түмэн ууртай байна.Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа. Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ. Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно. Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана. Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна.Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.” хэмээн онцолж байлаа. Түүний хэлсэн үг  үнэндээ нийгмийн “загатнасан газар маажих” шиг л сайхан сонсогдож байлаа. Харин эдүгээ хоёр жил орчмын хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл нь алд дэлэм зөрсөөр сонгуулийн жилтэй золгох гэж байна.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаан УИХ-ын гишүүд албан тушаал, мэдээллийн давуу байдал, эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас хамаарал бүхий компаниудаа зохион байгуулалттай зээл авсан нь илчлэгдлээ. Гэхдээ  ХХАХҮ-ийн сайдын албан тушаалаас Б.Батзориг, ЗТХ-ын сайдаас Я.Содбаатар огцорсны эс тооцвол бусад төрийн түшээд ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Эдүгээ нэр бүхий 40 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан асуудалд холбогдсон гэх мэдээлэл байгаа. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн танхимд хэдэнтээ өөрчлөлт орж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдон,  ХХААХҮ-ийн, БСШУС-ын сайд тус бүр нэг удаа, ЗТХ-ын сайд гурвантаа чөлөөлөгдөн, дараагийн эрхмүүд томилигдоод байна.  Басхүү сөрөг хүчин АН-ын зөвлөл “аллагатай, хүчингийн хэрэгтэй, авлигатай, ёс зүйгүй парламент, Засгийн газар”  гэж дүгнэж байгаа. Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн, эрх баригч хүчнээс сонгогдсон гишүүн хүчингийн хэрэгт холбогдож, чөлөөлөгдсөн. Тиймээс эдүгээ парламент “элэг бүтэн” бус 75 гишүүнтэй, нэг суудлын орон гарсан хэвээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн төрсөн нутагт хамаарах Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт хоёронтаа нөхөн сонгууль зарласан ч ҮХЦ хууль зөрчилтэй гэж дүгнэснээс хойшлогдож, энэ парламент, орон гарсан суудалтай бүрэн эрхийн хугацаатай дуусгавар болгох нөхцөл бүрдээд байгаа билээ.

 

Өнөөдөр төрийн албан хаагч оймсондоо ам.долларыг боодлоор нь нууж, ажлын байр, гэрт нь хийсэн нэгжлэгээр нэг тэрбум төгрөгийн авлига авсан хэргийн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа. Гэвч МХЕГ-ын газрын дарга нарын авлигын хэрэг өнгөрсөн онд шүүхээр шийдвэрлэгдэж, тэрбум төгрөг авлигадсан нөхөр 400 сая төгрөгөөр шийтгүүлээд өнгөрсөн нь  аагим зуны энэ өдрүүдэд нийгмийн хилэнг улам шатааж байна.

 

Нийгэм хилэгнэхээс ч аргагүй. Эдийн засаг хямралтай, иргэд цалингаараа амьдралаа залгуулж, банкны зээлээ чардайн төлж явахад төрийн албан хаагч оймсондоо хахуулын ам.доллараа хавчуулаад явж байна. Юун, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага ярих. Атал авлигачин нөхөр  уучлал гуйхын оронд “Шийтгэлээ хүлээсэн намайг дахин хэлмэгдүүллээ” гээд хэвлэл хээв нэг ярилцлага өгчээ. Төрийн нэр хүндийг оймстой хутгасан тэр этгээд үйлдсэн хэрэгтээ гэмших наад захын ёс суртахуунгүй нэгэн байсан бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди нэгэнтээ  "Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэж титэмлэснийг төрийн албан хаагч бүрийн өрөөнд өлгөмөөр.

 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны томилогдохдоо хэлсэн, уриа лоозон мэт хэрэгжүүлэх төрийн албаны ёс зүй, нийгэмд шударга ёс тогтоох зорилго хаана хүрээд салхинд хийчих вэ? Өнөөдөр та ард түмнээс биш ард түмэн танаас, Ардын намаас айж байна, Ерөнхий сайд аа. Амлалтаа хэрэгжүүлдэггүй юм гэхэд, айдас хүйдэсгүй, амгалан тайван ирэх сонгуулийн жилийг угтахыг ард түмэн хүсэл болоод байна. 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо тэд нарыг нь шинэчилж халах биз Угаасаа М.Энхболд ЗГ-т хүчээр шахаж оруулсан хэдэн сайд л ажилд нь тээг болж байгаа л даа.
2020-03-04
Зочин:
Ямар "Ард түмэн" нь ЕС-аас айгаад байгаа юм бол? Гэм зэмгүй жирийн ард түмэн бол харин нийтээрээ дэмжээд л байгаа юм. Монголд маань нэг хэсэг, айх хэрэг хийчихсэн ард түмэн байгаа юм шиг байна аа даа!
2020-03-04
Хятад Орос хоёртгэмт хэрэгтнүүдээ цэвэрлэсэн тэндээс зугатааж гарагсад нь Монголд ирж төриын албадад их бага зөвлөх хийдэг гэдэг үг ортой байж мэдэх нь
2019-08-02
Гуцаач
2019-08-02
Хүрэлсүхдээ бишээ. Ганцаараа хичнээн орилоод яахав. Энэ нам бүхэлдээ хүний нөөцгүй, мөхөлдөө тулчихсан юмдаа. За АН ч адилхан. Хүрэлсүх ядаж л зөв хүмүүсээр, салбараа мэддэг, хоролмаануудад тархиа атгуулчихдаггүй хүмүүсээр сайд тавьсан бол гавъяа нь тэр байлаа. Даанч дахиал нөгөө нам дотрох талцалдаа атгуулсан. Үүний жишээ эрүүл мэндийн яам
2019-08-02
Зочин:
Одоо тэд нарыг нь шинэчилж халах биз Угаасаа М.Энхболд ЗГ-т хүчээр шахаж оруулсан хэдэн сайд л ажилд нь тээг болж байгаа л даа.
Коммунист:
Зрөөсөө энэ пардамент ардчилал хэнд хэрэгтэй юм. Хятад агаагаа дууриагаад социализмаа байгуулцгаая.
2019-08-02
Элбэг шиг шаасан:
Сүртэй гоё ярисан тархи угаагч нар,нэг л намаа бодсон мафийн гишүүд долоон уулын цаагуур далд орцогоо
2019-08-02
ХҮРЭЛСҮХ:
БҮДҮҮН МАНАНД-д байгаа ямар ч хүн ял авахгүй, тархины тураалтануудаа. МАНАН-аас гадуур байгаа Энхбаяр, Сономпил, Шийлэгдамба нарийн авилгачидыг шоронд хийнэ.
2019-08-02
Ард иргэдийн сэтгэл зүйгээр амжилттай тоголсоноос өөр юу ч байгаагүй.Худлаа жүжиг л тавьсан улс төрийн тайзан дээр.Яг одоо тэр шудрага ёсыг хаана яаж тогтоогоод авлигач төрийн алба хаагчидад ямар хариуцлага хүлээлгээд төрд ямар сахилга хариуцлага бии болгоод байгааг үнэндээ л олж харахгүй байна.Ард иргэд маш ихийг итгэж хүлээсэн.Сайхан амьдрал ирэх нь гэж найдсан танаас танай засгаас.Алга даа даанч.Худлаа л хулхидсан яг Элбэгдорж шиг.
2019-08-01
зочин:
Багабанди чинь ёс зүйтэй амьтан биш. Худлаа гэвэл Баабараас асуу. Юун хэлсэн үгийг нь хананд өлгөх ой гутчихлаа байна.
2019-08-01
Иргэн:
Ерөнхий саадаа энэ авилгал шүүх прокурор чинь замаа алдлаа бүгдийг нь бариад хорь өөрснөө боогоод үхчихнэ өөрт чинь хал балгүй амар
2019-08-01
зочин:
Багабанди чинь өөрөө ёс зүйтэй амьтан бишшүү дээ. Юун хэлсэн үгийг нь ханандаа өлгөх вэ ой гутчихлаа байна
2019-08-01
Иргэн:
Боловсролгүй, мэдлэггүй, ёс зүйгүй, элдэв луйвар мөнгөний хэрэгт холбогдсон, нэр нь сэвтсэн хүмүүсээр удирдуулж байгаа Монгол улс сэхнэ гэж горьдоход хэцүү болсоон
2019-08-01
Иргэн:
Ерөнхий саадаа энэ авилгал шүүх прокурор чинь замаа алдлаа бүгдийг нь бариад хорь өөрснөө боогоод үхчихнэ өөрт чинь хал балгүй амар
zochin:
Sumiyabazartai niilj 200 300 tsagaan mashinaar nuurs zuuj olon jolooch nariig ajilgvi bolgoson do hurelsvh uur uym hiij chadahgvi e
2019-08-01
zochin:
ish chaavaas iim amitan baisan yum uu
2019-08-01
zochin:
ish chaavaas iim amitan baisan yum uu
2019-08-01
ZOCHIN:
Шалдан гуя
2019-08-01
Mongol hun:
amnaas tsaashgui amitan,yariad baidag yariad baidag shal hudlaa ug ni ih itgej baisan
2019-08-01
Зочин:
АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БҮҮ БАРЬ, ХАРИН Ч ХИЙСЭН АЖЛЫГ НЬ ДЭМЖИЖ БАЙНА АРД ТҮМЭН ЧИНЬ, АМЖИЛТ
2019-08-01
Гуцаач
ZOCHIN:
ENE BUH MUU BUHEN HURELSUH IIN ZASGIIN GAZRIIN UED L IL BOLJIINODOO ERHEM AVILGACHIDIIG UMUURUGCHID UU.RADNAASED TERGUUTEI UIH IIN GISHUUDIIN HAMSAATNAA YLGUI GARGAH TULUVLUGUU AMJILTTAI HEREGJIJ TED YLGUI ULDSEN.GEHDEE HUULI BURUU BOL HEN NEGEND ZORIULAGDSAN BOL ZASAAD SALRUULAAD SHIITGELIIG N UGUH N ZOV BIZDEE.ULS ORON ERUULJIHED...
2019-08-01
Uls orniig avch yvahad erdem bolovsrol huvi hunii humuujil ikh heregtei um bna.eniig ysandaa tultal oilguulsan jenko, hureldukh,shatar 3 -t bayarlalaa
2019-08-01
Итгэл алдарч байна:
МХЕГ-ын авилгачдыг шийтгэж байгаа байдал итгэл алдруулж байна. Авилгал, ядуурал нийгэмд улам их өсөж, шударга бус байдал газар авсаар байна У.Хүрэлсүх ерөнхий сайд аа
2019-08-01
Зочин:
Юуч хийгээгүй
2019-08-01
иргэн:
олигтойхон ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй бол энэ улс өөдлөхгүйнээ...НАМ ГЭДЭГ ШУЛМЫН ЗҮЙЛЭЭС МОНГОЛЧУУД ТАТГАЛЗААГЙ ЦАГТ ЮМ ГОРЬДОЛТГҮЙ
2019-08-01
зочин:
Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга гэж ёстой төрийн албаар тоглодог нөхрийг өөрчлөөч.
2019-08-01
зочин:
Үнээн Хүрэлсүх юу ч хийсэнгүй. Эрдэнэбат нь дээр байж дээ. Eрөнхий сайд хүн эдийн засаг гадарладаг байхгүй бол үнэхээр бүтэхгүй юм бнаа. Хүмүүсийн амьдрал хэцүүдэж байна.Энэ их өвчин зовлон, үхэл хагацал, хулгай дээрэм, авилга, танхайн хэргүүд дээр нь ажил хийж бгаа нь худагт, липтэнд, барилгаас унаж амь насаа алдах хэргүүд шил шилээ дагаад л гарах юм.Хариуцлага хаана хаанаа алгаа яана даа энэ цөөхөн ард түмэн.
2019-08-01
Энэ засаг угаасаа иргэд биднийг хуурч байсан тодорхой байхад ТЭНЭГ ТУЛДАА БИД ИТГЭЭ БИЗ ДЭЭ
2019-08-01
Зочин:
хоосон ам холхиндог гутал.Нэг л их сүртэй амьтан улсын төсвийн мөнгөөр бусдыг хахуулдагч ёстой өөдгүй новш.Энүүний дэргэд М.Энхболд бол нуруутай улс төрч ажил хийдэг хүн бахгүй юу.Энэ амьтаны хүрээлэгчид мэдлэг чадвараар сулхан бууны ноход л гэсэн үг
2019-08-01
irgen:
Atd tymen MAN-d bish ganzhan ene hynd naidsan…..oligtoi yuch hiisengui, mongoliin tord nyyrelsen byh buzar bulai heveerei !!!! Ireh songuuliar bygdiig ni zaash ni haruulahaas oor alga daa
2019-08-01
Hoshnogo Hurelsuh yanhanii zulbadas Mongoliig alj bnadoo
2019-08-01
zochin:
Manai Xvvk sain l ajilaj bga sh de bitgii um bolgonig harluulj bai bas ard tvmen gechijee muu mal chin
2019-08-01
HMM:
BUGD L HUDLAA YARIDAGDAA, ODOO MANAN--IIN HEND CH ITGEHGUI
2019-08-01
зочин:
Тэгээд хэн юм Элбэгхудалч, Миеэ 2 уу тэ
2019-08-01
зочин:
Энхбат нь захиалгаар бичсэн байж болноо энэ олон сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс бас захиалгаар уу
2019-08-01
Улсыг харгис хатуу мафи аргаар удмрдахгүй ээ улс орныг мэдлэг боловсролтой, улс төрийн соёлтой, хүн чанар эв нэгдлийг эрхэмлэдэг ухаантай мундгууд удирддаг болохоос женко хүүк мэтийн хүмүүсийн баых ёстой суудал бишээс биш кккк
2019-08-01
зочин:
Тэгээд хэн юм Элбэгхудалч, Миеэ 2 уу тэ
Угаас энэ улс төрд нийгэмд баыгаагүй ерөнхийлөгч ерөнхий сайд болчоод бгаан бишүү. Өмнө нь алтанхуягийн засгийн газар яаж дөвчигнөж юм үзээгүй хүүхэд шиг улсын мөнгийг үрэн таран хийж сүйрүүллээ яг тэрэн шиг болж бн. Энэ 2 хүн зөвхөн өөрсдийгөө хаан мэт өргөмжилж ард түмний тархиыг угааж өөрсдөөсөө илүү чадвартай эрдэм мэдлэг боловсролтой болгоныг ямар ч хамаагүй аргаар улс төрөөс зайлуулж өс хонзон өөрсдөдөө тохирсон хуулиа санаачилж баталж хэрэгжүүлж бн. Үнэхээрийн мундаг чадвартай ухаантай бсн бол бензин валютаа ядаад харда. Улс нь олон улсад нэр хүндээ алдаад ард түмэн нь ядуурлын туйлдаа хүрч явна. Хууль үйлчилдэггүй тэр 2т
2019-08-01
Номтойбаяр:
Номтойбаяр гуай бичүүлээд бнуу? Номтойбаяраас ард түмэн айж бн шүү
2019-08-01
Шударга ёс тогтохгүй байна:
Иргэд маш их харамсаж байна У.Хүрэлсүхээ. Төрийн албанд байгаа авилгачидаа, авилгачин ТНБД нар, авилгачин дэд сайд нараа, нууц амрагуудтай нь Монголын Төрөөс цэвэрлэх цаг болсон У.Хүрэлсүхээ. Ард түмнийг бүү басамжил
2019-08-01
Irgen:
Захиалгатай нийтлэл байна. МАНАН бичүүлжээ. Айгаад байгаа юм байна.
2019-08-01
itgel aldarch baina:
Avilgachidtai manai erenxii said Xyrelsyx temtsej chadsangyi dee,2020 ond bodoltoi songolt xiinee
2019-08-01
Элбэг шиг шаасан:
Сүртэй гоё ярисан тархи угаагч нар,нэг л намаа бодсон мафийн гишүүд долоон уулын цаагуур далд орцогоо
Дундговийн замыг там болтол нүүрсний хог зөөсөн үйлдэл чинь гэмт хэрэг боллоо шүү, одоо бүр зам хаагаад урт цуваа үүссэн байна лээ, нэгийг хийх гэж нөгөөг устгадаг байдал чинь авилга харагдаад байна, хэнд боломж олгоод байна, ард түмний хөрөнгийг ингэж үрэн таран хийж болох уу. Эвдэрсэн замыг хэн засах уу. Энэ чинь утаагүй түлш болохгүй ш дээ. Збвхбн энэ балай ажил чинь таны огцрох хангалттай үндэслэл шүү.
2019-08-01
угнан:
аль эрт сэлэм далайсан хүн дээ
2019-08-01
2020 оны 1саналаа нөгөө муу АН даа өгөхөөс эд ч горьгүй ээ
2019-08-01
tt huvitsaag yana ged bailaa. Zasgiin gazar n Darhanii zamiig ch barih chadamjgui ni todorhoi bolloo.
2019-08-01
Dur uzuuleed baina daa...shiitgesen bolj bujignuulaad l...ur dun baihgui..ulsad orson orlogo gej baigui...aimaar aimaar!
2019-08-01
үлгэрээ ярьсаар л энэ амьтан
2019-08-01
од:
унэн хэрэгтээ хурэлсухийн зг дорвитой юм хийж чадсангуй.омнох эрдэнэбатын зг илуу юм хийсэн.20оны сонгуульд ман ялагдах нь тодорхой. уху ч сурсан зангаара огцорч австрали явж англи хэлний мэдлэгэ дээшлуулж жаал авлигал авсан монгоороо жаргаж шарха нохох биз
2019-08-01
БИДЭНД ИЙМХЭН ЕС, ИЙМХЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭРЭГГҮЙ ЭЭ....:
ҮХЭХЭЭС АЙХГҮЙ БАЙНАА . ЭНЭЭ ТЭРЭЭ ЯАСАН БЭ. ХҮРЭЛСҮХЭЭ... АМЬ НАСАА ӨРГӨНӨ АВИЛГАТАЙ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭХ ЯАСАН БЭЭ... ТАНЫ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХИЙСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ ЗАХЫН ХҮН ХИЙЧИХНЭЭ... БИД ИЙМ ЕРӨНХИЙ САЙД ХҮСЭЭГҮЙ ЭЭ...
2019-08-01
zasgiin gazar khiikh yostoy zuylee kharin ch dajguy khiij baygaa baykh shuu , zakhialgaar buu khogiin yum bich enkhbataa
2019-08-01
зочин:
Энхбат нь захиалгаар бичсэн байж болноо энэ олон сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс бас захиалгаар уу