БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил  Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ  С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно Хаан банкнаас зохион байгуулж буй "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулна БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа
ОХУ: Түймрийг унтраахад тав хоног шаардлагатай гэв 
8-1

 

Сибирь болон Алс Дорнодод гарсан ойн түймрийг тав хоногт багтаан унтраана гэж цэргийнхэн тооцоолж байгаа талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. 


Красноярск хязгаарт гал түймэр унтраахад 10 ширхэг Ил-76 онгоц, 10 цэргийн тээврийн нисдэг тэрэг ашиглах бөгөөд эдгээр онгоцуудад тусгай ус шүрших төхөөрөмж суурилуулжээ. Онгоцуудыг орон нутгийн цагаар наймдугаар сарын нэгний өглөөний 10 цагаас эхлэн хөөргөсөн  байна. 


Энд дуулгахад, Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев Красноярск хязгаарын захирагч Александр Усстай шуурхай зөвлөгөөн хийх үеэр энэ бүс нутагт гал унтраахад агаарын хүчнийг ашиглахын тулд 350 сая рубль шаардлагатай гэж Красноярскийн захирагч мэдээлсэн байна. Үүний хариуд Медведев гал түймэртэй тэмцэхэд Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргана гэж амласны дээр суурин газрууд руу түймрийг оруулахгүй байх нь чухал гэж онцолжээ. 


Мөн өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалах яаманд үүрэг өгч, гал түймрийг унтраахад тусламж үзүүлэхийг даалгасан юм. Одоо түймэр унтраах ажилд 2,7 мянган хүн, газраар явагч 390 техник, 28 онгоц дайчлагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
6 хонсон байна.
2019-08-08
Оросууд:
Орсууд түймрийг тоохгүй байнаа. Жил болгон лд гарч байдаг, тэрээй тэргүй 30-40 жилйин_ дараа нь ой нь сэргэчихдэг гэж байна. Хүн аймаас хол бол зөнгөөр нь хаячихдаг бололтой. Ямар сайнпаа ерөнхий сайд нь сайдуутайгаа Курилд очин халуун рашаанд амарч явахав дээ
2019-08-03
Светлый Мэн:
Манай пялдагууд тусалья ч гэх шиг, өөрсдийн орхон чтинь дампуурч байна, малнуудаа
Gutsadgiin...ichihgui aashih yumaa
2019-08-01