Амьдрах тохиромжтой гариг олджээ

Амьдрахад нэн тохиромжтой гариг Нарны аймгаас 31 гэрлийн жилд оршдог гэж Канарын арлууд дахь Одон орны физикийн хүрээлэнгийн одон орончдын баг мэдэгджээ. Энэ гаригийг “гариг хайгч” буюу TESS сансрын шинэ дуран авиагаар илрүүлсэн байна.
Амьдрахад нэн тохиромжтой гэж эрдэмтдийн үзэж байгаа энэ гариг дэлхийгээс зургаан дахин хүнд, диаметрээрээ дэлхийгээс хоёр дахин том бөгөөд манай соёл иргэншил шиг 10 соёл иргэншил багтахаар том гэнэ.
Энэ гариг дээр агаар мандал байдаг эсэх нь одоогоор тодорхойгүй ч агаар байдаг бол тэнд амьдрах бүрэн боломжтой гэж эрдэмтэд мэдэгджээ. Гариг дээр агаар мандал байдаг бол Ангараг гаригаас ч дулаахан байхын дээр ус нь хэрэглэхэд тохиромжтой буюу шингэн төлвөөр байх боломжтой гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.
Энэхүү асар том гаригийн ойролцоо түүнээс арай жижиг ч манай гаригаас 1,5 дахин том гэнэ. Эдгээр нь өөрсдийн “нар”-наас холгүйхэн эргэлдэх бөгөөд тиймдээ ч маш их халдаг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ