Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа
2019-08-01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийв.

АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байлаа.

Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгаа гэдгийг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгон хэллээ.

Уулзалтад, АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс, Рио Тинто, Боинг зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Shuud.mn
Сонин хачин
Дэндүү гэхэд арай дэндүү хээгүй үхэрүүдээ утасаа оролцохын оронд аргаа бараад байвал алаараа оролдоочээ Ямарч мэдлэг боловсрол ноиыл үхэрүүд зүнээр онгоцоор аялаад үнтэй буудалд тарвалзах гээд тэр хурал хэлэлцээр бол зүгээр сонин Амттай хоол шааж алаараа оролдож аргаа барсан хүн сүгнүүдийг үүнээс хойш бүү хил давуул

Утас.:
Ерөнхийлөгч уулзалт хийж байхад утсаа оролдож суугаа нь маш бүдүүлэг, төрийн тэргүүн, төрийн ажлыг үл хүндэтгэсэн маш бүдүүлэг үйлдэл шүү
2019-08-01
guest:
Утсаа оролдохоо болимоор юм аа.
2019-08-01