Явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна
2019-08-02

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.

 

 

Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна гэж нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
gee:
Спортын ордны нүхэн замын зүүн талын байрны гадаа талбайд явган хүний зам гаргаж өгөөчээ маш аюултай газраар оюутан сурагчид олон жил явж байна хотын мэрэээ
2019-08-03
sain bn. mash zov ajil. ardchilal yalsnaas hoish hiigdej baigaa hamgiin zov sain ajil ni ene l yum daa. tor Luivarchidaas horongoo butsaaj avch bn.
2019-08-02
bat:
sain bn mash zuv odoo ter ajil hiideggui bayngoliin zasag dargad hariutslaga tootsoh heregtei 10r horoolliin zamiin urd talaar zam bhgui nil ovoorson shoroo shalbaag bga teriig tsetgtsleh shaardlagatai
2019-08-02
irgen:
ene darga er ni zov ajillaad baigaa shyy bayarlalaa…dyyrgyydiin darga nariig sain ajliig ni shalgaj ajilluulah heregtei
2019-08-02
Irgen:
Mash sain bna. Bayarlalaa.
2019-08-02
санаа:
Хан уулын 15 дугаар хороонд Ээрмэл ХК ны арын Богд Жавзандамбын гудамжны авто замын хажуугаар гарах явган хүний зам Ээрмэл талаасаа маш нарийн хойд талаасаа барилгын өргөтгөлөөр бүрэн хаалттай байдаг. Энэ асуудлыг эртнээс мэддэг боловч арга хэмжээ огт авдаггүй
2019-08-02