Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2019-8-5

 

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 5. Сумъяа гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.

 

Өдрийн наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 

Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Shuud.mn
Сонин хачин