А.Баярзаяа: Мakeup бол эмэгтэй хүнийг хүчтэй харагдуулах зэвсэг
2019-08-05

Охид бүсгүйчүүдийн сайн мэдэх makeup artist А.Баярзаяатай ярилцлаа.

 

 

-Таныхаар мakeup гэж юу вэ. Хэрхэн тодорхойлох вэ?  

 

Мakeup бол  эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой. Эмэгтэй хүн makeup-гүй үедээ өөртөө итгэлгүй байдаг. Ямар нэгэн баяр ёслолд явж буй эмэгтэй хүн будаггүй явна гэж байдаггүй. Тийм болохоор хүссэн дүр төрхийг бүтээж өгдөг. Ялдам харагдмаар байгаа юм уу эсвэл хурц тод харагдмаар байгаа юм уу зэргээр эмэгтэй хүнийг маш хүчтэй болгодог зэвсэг.

 

-Тэгвэл makeup artist гэж хэнийг хэлэх вэ?

 

-Artist гэхээрээ илүү уран бүтээлч болж байна гэсэн үг. Хүмүүс бодохдоо зүгээр л  нүүр будуулаад гардаг гэж ойлгодог. Уран бүтээлч гар минь тэр үйлдлүүдийг хийж байгаа ч яаж будах, ямар өнгө гаргах, хэрхэн харагдуулах гэх мэт зүйлүүдийг байнга бодож төлөвлөж байдаг. Бодлоороо дамжуулж гараараа гаргаж байгаа бүтээл гэж хэлж болно. Зүгээр л хөөрхөн харагдуулъя гээд бүх хүнийг нэг янзаар будаж болохгүй. Нэлээн толгой ажилладаг, ерөнхийдөө урлаг гэж ойлгож болно.

 

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн байсан?

 

-Сэтгүүлч болно гэж төлөвлөөгүй байсан. Мэргэжил сонгох үед яг яах ёстой,  миний сонирхол яг юу юм бол гэсэн асуулттай тулгарсан. Тэгээд уран зохиол, монгол хэлний хичээлдээ сайн байсан болохоороо энэ мэргэжлийг сонгосон.

 

-Тэгвэл мэргэжлээрээ ажиллахгүй, гоо сайхан сонирхох болсон шалтгаан юу вэ?

 

Дунд сургуульд байхдаа, make up-ын мэдлэггүй мөртлөө ээжийгээ, найзуудыгаа   буддаг байсан.  Гэхдээ тэр үед makeup одоо шиг мэргэжил болж хөгжөөгүй байсан болохоор зүгээр л сонирхсон.

 

Харин дараа нь хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа буцаад makeup-ыг сонирхож эхэлсэн. Тэгээд нөхрийн цалин буух бүрт будаг авдаг болчихсон байсан. Түүндээ бага багаар донтож, шинэ будаг аваад хэрэглэж үзээд л хүүхдээ унтсан хойно бичлэг үзэж, дуурайж будсаар байгаад сэтгүүлч мэргэжлээс илүүд үздэг болчихсон. Одоо дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

 

-Мэргэжил, сонирхол хоёроо хослуулах бодол бий юу?

 

-Ер нь бол makeup чиглэлээрээ ажиллана. Хэрвээ боломж олдвол сэтгүүлч мэргэжлээрээ ажиллана. Магадгүй нэг телевизэд makeup-ийн өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болохыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ түүнийг цаг хугацаа харуулах байх.

 

-Маш олон охид энэ чиглэлээр ажиллах, мэргэших сонирхолтой боловч яг юунаас эхлэхээ мэддэггүй. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

 

-Эхлээд үнэхээр дуртай, сонирхолтой байна уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэгээд хүсэл сонирхолтой бол хамгийн эхэнд бичлэг сайн үзэх хэрэгтэй. Заавал artist болохгүйгээр өөрийгөө будаж сурах хүсэлтэй охид ч мөн ялгаагүй. Би түрүүн хэлсэнчлэн өөрөө бичлэг үзэж сурсан болохоор сургалтандаа сууж байгаа охиддоо ч мөн ялгаагүй ингэж зөвлөдөг. Хамгийн эхэнд youtube бол сайн багш үнэ төлбөргүй, мөн хүн бүрт боломжтой. Хамгийн гол нь бичлэг үзээд зогсох биш өөр дээрээ давтамжтайгаар туршиж үзэх нь чухал. Олон удаагийн оролдлого маш чухал гэсэн үг.

 

-Makeup-ийн тэмцээн уралдаанд оролцож байсан уу?

 

Mild cosmetics-оос зохион байгуулдаг тэмцээнд оролцож байсан. Хоёр удаа оролцож байсан. Хоёр дахь удаагаа оролцохдоо эхний тавд орсон.

 

-Мakeup artist-ууд олон гарч ирж байна. Та тэднээс юугаараа ялгаатай вэ?

 

Мэдээж artist болгоны будалтын өнгө аяс өөр байдаг. Зарим нь натурал будалтаар дагнасан байхад нөгөө нь хурц будалтта. Миний хувьд америк бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг, тэр трэндийг дагаад будалтууд маань хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн америк, холливууд төрлийн будалтуудыг хийх илүү сонирхолтой, тэрүүгээрээ л ялгарах байх даа.

 

-Энэ жил өөрийнхөө makeup lounge-ийг нээсэн байсан?

 

Өнгөрсөн жилээс л би өөрийгөө  makeup artist гэж дуудуулах хэмжээний болсон, ямар ч хүний сонирхолд нийцүүлээд буддаг болсон гэж өөртөө итгэлтэй болсон. Тиймээс өөрийн гэсэн салоноо нээсэн.

 

Ярианы төгсгөлд охидод арьс арчилгааны бяцхан зөвлөгөө өгөөч?

 

-Арьс арчилгааны хамгийн гол үндэс суурь нь цэвэрлэгээ байдаг. Дийлэнхи алдаа нь будагтай нүүрээ шууд хөөсөн савангаар угаадаг. Харагдах байдлаасаа будаг  нь арилчихсан л бол цэвэрлэгээ болсон гэж ойлгодог. Дутуу цэвэрлэсэн нүүрэнд бүтээгдэхүүн үр дүнгээ өгдөггүй. Тэгэхээр цэвэрлэгээ доод тал нь дөрвөн үе шаттай байх ёстой. Мөн арьс арчилгааны бас нэг том зүйл нь нойр байдаг. Нойр дутуу, шөнө унтаж амраагүй хүний арьс  ямар ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй.

 

Ярилцсанд баярлалаа.

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Ацаараа хүчтэй, шулам л харагдаж байна
2019-08-11