Бензинийг устай андуурснаас 12 хүн түлэгдэж, хүүхэд нас баржээ
2019-08-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн “Өгий” нуурын “Урд мэргэн шанаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т/ иргэн Б-гийн түрээслүүлдэг 4х5 метрийн хэмжээтэй байшин 2019.08.04-ний өдрийн 21:50 цагт шатжээ.  

 

Уг гал түймрийн шалтгаан нөхцөл нь урьдчилсан байдлаар түрээслэгч иргэд бензинийг устай андуурч зөөврийн хийн тулган дээрх саванд хийснээс үүдсэн болохыг тогтоосон байна. Гал түймрийг “Өгий” нуурт амарч, аялж явсан 105 хүн, 22 автомашинтай ажиллаж унтраажээ.

 

Уг байшинд Булган аймгаас нийслэлийн Налайх дүүрэг рүү явах замдаа амарч явсан нийт 15 хүн байснаас Налайх дүүргийн харьяат иргэн Х /73 настай, эрэгтэй/, Г /59 настай, эрэгтэй/, Ц /53 настай, эрэгтэй/, Н /53 настай эмэгтэй/, Н /46 настай, эмэгтэй/, Н /46 настай эрэгтэй/, Х /44 настай, эмэгтэй/, Н /43 настай, эрэгтэй/, Г /40 настай эмэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Э /12 настай, эмэгтэй/, Х /5 настай, эмэгтэй/ нар түлэгдэж, Э /3 настай, эмэгтэй/ нас барсан байна.

 

Гэмтсэн 12 иргэнийг сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаад 2019.08.05-ны өдрийн 13:33 цагаас 18:20 цагийн хооронд ЗХ-ийн 303 дугаар нгийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр 10 иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хайран нялх үрсүүд. Ум мани бадмихум. Бeнзин ус 2ыг ялгахгүй болтлоо элийртлээ ууж согтсон юм байлгүй. Тэрнээс бeнзин гоц муухай үнэртэй эрүүл хүн хар холоос ч үнэртэнэ
2019-08-11
гарчигаа зөв тавиач
2019-08-08
Araichde..anhaaral bolgoomj.benzin uner medrehgui bna gj bmaarguin yanada..mgloor duuren eremdeg tahir dutuu humuus bolohnee avaar osol...suuliin uyed arail heterlee bvgdeeree dor bvrdee anhaaral bolgoomjtoi baimaar uyma
2019-08-07
Nara:
Санаатай юм бишүү?! Санаандгүй гэвэл үнэхээр л хариуцлагагүй үйлдэл болжээ! Тэр бензинийг ямар саванд хийсэн болоод ус гэж андуурч буцалгахаар гал дээр тавьдаг байна аа???!!!! :( Хайран хүмүүс нэг мангар новшнуудаас болж ингэж хохирч зовох ч гэж дээ :(
2019-08-07
Irgen:
Benzinii uner medrehgui baina geheer. Eruul bish sogtuu baitsgaaj dee.Nyalah huuhed l hohirch dee. Um ma ni bad me hum
2019-08-07
zochi:
teneg hymyys ehseed bna
2019-08-07
Есүхэй:
Сошиалд саарал мэдээн доор түвд тангадаар элийрэхээ болиочээ....
2019-08-07
Sogtuu l bj dee. Huurhii huuhed
2019-08-07
yaana da tged yavj yavj huuhed l endsen bhima ter olon arzaisan tomchuul uneheer archaagui hariutslagagui..
2019-08-07
Хм:
Яана даа, усан тэнэг хүмүүс улам л олшроод байх юм. Үр дүнд нь гэмгүй хүмүүс өртөх нь харамсалтай
2019-08-06
zochi:
teneg hymyys ehseed bna
зочин:
арай ч дээ, үнэрийг нь мэдрээгүй гэж үү. Бурхан болоочдод гүн эмгэнэл илэрхийлье, ум ма ни бад мэ хум
2019-08-06