УИХ-ын гишүүдийн ЖДҮ-гийн хэргийг тусгаарлаж, ганцхан Б.Батзоригийг шалгаж байна
2019-08-06

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад албан тоот явуулсан билээ. Түүний албан тоотын хариу ирсэн талаар тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

 

-Таны хуулийн байгууллагуудын удирдлагуудад явуулсан албан бичгийн хариу ирсэн хэмээн жиргэсэн байсан. Тухайн хариунд танд ямар мэдээлэл ирүүлсэн вэ?

 

-Би 07 дугаар сарын 24-ний өдөр УЕП болон АТГ-ын дарга нарт албан тоот явуулсан. Энэ бичгийн хариуг 08 дугаар сарын 01, 02-нд ирүүлсэн. Хариунд 114 хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар бичсэн байна. 2016 оноос өмнөх асуудлыг ЦЕГ, 2016 оноос хойшихыг АТГ-ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэнэ. Ингээд шалгахаар 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг зориулалтын бусаар зарцуулсан байна. Худлаа төсөл бичиж өгөөд өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Зориулалтын бусаар зарцуулсан 38.2 тэрбум төгрөгөөс 3.3 тэрбумыг нь мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлж, 20 аж ахуйн нэгжийн дансыг битүүмилсэн байна. Үүнээс 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт нь огт тодорхойгүй, алга болсон байна.

 

-Бага хүүтэй зээл аваад мөнгө угаасан тухай дурдсан байсан?

 

-Зээл авсан жагсаалт дунд ХЗХ, ББСБ, ломбардтай 34 аж ахуйн нэгж байна. Тэдний 11 нь албан тушаалтантай хамаарал бүхий байна. Манай УИХ-ын гишүүдтэй хамаарал бүхий байгаа юм. Эндээс өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулсан 8 үйлдэл тогтоогдсон гэсэн байна.

 

-Албан тушаалтан гэдгийг шууд УИХ-ын гишүүн гэж ойлгож болох уу?

 

-Албан тушаалтантай холбоотой гэхээр их хурлын гишүүд л гэсэн үг шүү дээ. Манайх чинь 49 ЖДҮ-чинтэй. УИХ-ын гишүүдийг 4 ангилж болж байна.

 

1. Өөрийнхөө ААН-д зээл авсан.

2. Хүнд зуучилж өгөөд дундаас нь 200 сая төгрөгийн хахуул авсан.

3. 3 хувийн хүүтэй зээл аваад 30 хувийн хүүтэйгээр мөнгө угааж, бусдад зээл өгсөн.

4. Худлаа төсөл бичиж, зарим нь төсөл бичихгүйгээр шууд мөнгийг нь авсан.

Гэтэл ганц Б.Батзоригийг золиослох юм шиг байна. Уг нь Б.Батзориг буруугүй. Харин ч хамгийн зөв зүйл хийсэн. Намынхаа үүрэг даалгаврыг биелүүлсэн.

 

-Энэ хэрэг ямар шатанд яваа талаар танд хариу өгсөн үү?

 

-Б.Батзоригийг үлдээгээд бусад 48 гишүүний хэргийг тусгаарласан байна. Хөөн хэлэлцэх хугацааг нь дуустал хүлээнэ гэсэн үг. Сонгуулийн өмнө ЖДҮ-г шийдсэн хэмээн Б.Батзоригийг золиосонд гаргах юм шиг байна. Харин Б.Батзоригийг 07 дугаар сарын 26-нд нийслэлийн прокурорт өгөөд шалгуулж байгаа юм байна.

 

УИХ-ын гишүүдийн хэргийг яагаад тусгаарлаж байгаа юм бол?

 

-Улс төрийн зорилгоор шүү дээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
JDU-giin zeel bol Hurelsuhiin "shudraga dur" isgen ES boloh gesen KNOPNY tulbur yum. Tegeheer Batzorig bish, Hurelsuh hariutslaga huleej ogtsroh ni zuid niitsne. Ter JDU- chidee hangaalj baigaa ni negent todorhoi boljee. Batzorig bol namyn daalgavar bieluulsen hun shuu!
2019-08-06