Сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал хойшиллоо
2019-08-06

Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2019.08.06/ 14.00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралдаан хойшиллоо.

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Онч шийдэл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байна. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Halaasni hulgaich:
Jangaa idnee hamaa
2019-08-10