БНАСАУ-ын Вашингтонд өгсөн дохио  
2019-08-07

 

БНАСАУ сүүлийн үед пуужин идэвхитэй хөөргөж байгаа нь АНУ-аас  хориг арга хэмжээг сулруулах тал дээр буулт хийхийг шахаж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байна. 


Түүнчлэн ийнхүү АНУ-д шахалт өгөхдөө энэ улсын зүгээс эрс ширүүн хариу өгөх нөхцлийг бүрдүүлэн, өдөөн хатгачихгүйн тулд Пхеньян маш нарийн, няхуур хөдлөж байгаа гэж үзэж байгаагаа Дорнодын хүрээлэнгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн захирал, шинжээч Артем Лукин  ТАСС агентлагт илэрхийлсэн байна. 


“Цуврал пуужин хөөргөснөөрөө Хойд Солонгос Вашингтонд дохио өгч байгаа хэрэг. Тодруулбал, америкчууд хэлэлцээрийн явцад  бодитой буулт, тэр дундаа хориг арга хэмжээг сулруулах тал дээр буулт хийхэд бэлэн биш байвал пуужин хөөргөсөөр байх болно гэж сануулж байгаа юм ” хэмээн шинжээч өгүүлжээ. 


“Хэдийгээр Америкт дарамт үзүүлэхээ нэмэгдүүлж байгаа ч гэсэн Пхеньян үүнийгээ маш няхуур хийж, америкчуудыг өдөөн хатгахгүйн тулд үйлдлээ нарийн зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл хэдийгээр пуужин хөөргөж байгаа ч гэсэн гагцхүү бага тусгалтай пуужин туршиж байгаа юм. Ингэснээр тэд “пуужин хөөргөсөн нь сайнгүй хэрэг л дээ, гэхдээ энэ чинь алсын тусгалтай пуужин биш” гэж америкчуудад хэлэх боломжтой болж байгаа гэсэн үг. АНУ-ын зүгээс хүчний хатуу хариу үйлдэл гаргачихгүйн тулд Пхеньян нарийн ажиллаж байгаа” хэмээн шинжээч цохон тэмдэглэсэн байна. 


Шинжээчийн үзэж байгаагаар Пхеньяны энэхүү үйлдэл нь дипломат сануулга гэж нэрлэгддэг үйлдэл бөгөөд америкчууд энэ сануулгыг  үл хайхарвал Хойд Солонгос илүү ноцтой үйлдлүүд хийж болзошгүй гэнэ. 


“Хойд солонгосчууд АНУ-ын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай пуужин хөөргөнө. Чухамхүү энэ нь л америкчуудыг түгшээж байгаа юм. Цашлаад Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилтаа ч сэргээж болзошгүй бөгөөд энэ нь америкчуудыг бүр илүү түгшээнэ. Гэхдээ одоогоор ийм түвшинд азаар хүрчихээгүй байна” хэмээн Лукин өгүүлсэн байна. 


Түүний өгүүлснээр, БНАСАУ энэ шатанд хоёр талын ажлын түвшний  хэлэлцээрийн үеэр тэдний сануулгыг сонсон, буулт хийн, тэр дундаа хориг арга хэмжээг сулруулахад бэлэн гэдгээ илэрхийлнэ гэж тооцоолж байгаа аж. 


Хоёр талд ДОХИО ӨГСӨН пуужин 


2018 оны зун АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын түүхэн дэх анхны уулзалт Сингапурт болж байлаа. Энэ уулзалтын дүнгээр Хойд Солонгос АНУ-ын зүгээс аюулгүй байдлын баталгаа өгвөл цөмийн зэвсэггүй болох үүрэг хүлээсэн юм.

Түүнчлэн БНАСАу-ын эрх баригчид цөмийн зэвсэг болон төрөл бүрийн тусгалтай баллистик пуужин хөөргөхөөс татгалзаж байгаа талаар мэдэгдэж байлаа. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жон Ун алсын тусгалтай пуужин хөөгөхөө зогсооно гэж амласан хэмээн мэдэгдэж байв. 

Гэвч наймдугаар сарын зургааны мягмар гаригт шилжих шөнө БНАСАУ Хванхэ-Намдо мужийн дорнод эргээс үл танигдах пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдэгдэж байлаа. Эдгээр нь бага тусгалтай баллистик пуужин байх магадлалтай гэж дээрх хороо мэдээлж байсан юм.  Мөн эдгээр пуужингууд нь 450 км орчим зай туулсан гэж Японы Коидо агентлаг мэдээлж байв. 


Үүнээс өмнө, наймдугаар сарын хоёронд шилжих шөнө БНАСАУ удирдлагатай тай шинэ тийрэлтэт системийг туршин, уг туршилтыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн удирдсан юм. Түүнчлэн долоодугаар сарын 25 болон 31-ний өдрүүдэд пуужингийн туршилт хийж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чи эхлээд криллээр бичиж сур. Дараа нь шүүмжил.
2019-08-07
Zochin:
Neg yum bnaa. Buhel buten ulsiin niisleliin neriig zov bichij baimaar bna shuu. Erhem setguulch naraa, medeelel bichigch naraa. Hoid Solongos niisleliinhee neriig solison gej duulaagui yum bna. Zarim medeend Pheniyan gej bicheed, zarimd ni Peniyan gej bicheed baih yum. Mon gadaad ulsiin terguunuudiin neriig ch bichihdee anhaarah heregtei bna. Jishee ni Hyatdiin dargiin neriin ehlel ni Shi yum uu, esvel Si yum uu. Mon 2 yanzaar bichsen medeelel unshij bsan. bas setgegdlee helj bsan. Alban esnii ner, nershileer ni medeelel bichij baih heregtei bnaa
2019-08-07
Зочин:
Чи эхлээд криллээр бичиж сур. Дараа нь шүүмжил.