Сибирийн ойд зориудаар гал тавьсан тохиолдлыг илрүүлжээ 
2019-08-07

Эрхүү мужид ойг зориудаар галдан шатаасан баримтыг Ерөнхий прокурорын газар илрүүлсэн гэж прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Александр Куренной мэдэгдснийг Риа новости дамжууллаа. 


“Хууль ёсоор мод бэлтгэж байгаа газруудад хатуу хяналт тавих ёстой, тэр дундаа хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох хэрэгтэй. Хууль бусаар мод бэлтгэж байгаагаа нуун дарагдуулахын тулд гал тавьсан байж болзошгүй тохиолдлуудыг илрүүлсэн ” хэмээн прокурорын газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. 


Үүнээс өмнө Оросын Хүрээлэн буй орчныг хамгаалах хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих Ерөнхий газрын прокурор Роман Федосов мэдэгдэл хийхдээ ойн түймэртэй холбоотой статистикийг бүс нутгийн эрх баригчид гуйвуулж байгаа талаар онцолж байлаа. 


Түүний өгүүлснээр шатсан талбай, суурин газар хүртэлх зай, гал түймрийг унтраах цаг хугацааны талаар ташаа мэдээлэл өгсөн бөгөөд үүний улмаас холбооны эрх баригчид болон салбарын байгууллагууд нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгч амжаагүй гэнэ. 


Товчхон: 

  • Ойн түймрийн улмаас Оросын Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриад болон Якуутад онц байдлын дэглэм тогтоосон.
  • Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2,3 сая га газар шатаж байгаа бол 600 суурин газар түймрийн утаанд автжээ. 
  • Гал унтраахад 10 мянга гаруй хүн, гурван мянга орчим техник, 86 агаарын хөлөг, онгоц, нисдэг тэрэг оролцож байгаа юм. 
  • Наймдугаар сарын нэгнээс эхлэн Оросын агаарын цэргийн хүчин шатаж буй ой дээрээс 8,1 сая тонн ус асгажээ. 
  • Оросын Онцгой байдлын яамны мэдээлснээр гал түймэр хуурайшилтын үед аянга цахилгаан бууснаас биш харин галтай санамсар болгоомжгүй харьцснаас үүдэлтэй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bas l Americiin horlon suitgegchid geh gej bgaan bh gej bodloo. kkk. Maduro shig...
2019-08-07
Малчин:
Мэдээж шүү дээ, хичнээн хуурайшилттай байлаа гээд зөнгөөрөө түймэр гарна гэдэг тун ховор. Манайд ч ялгаа байхгүй, цаана нь хүн л байгаа. Сибирт Хятадууд түймэр тавьж, дараа нь мод бэлтгэдэг гэсэн мэдээ хэдэн жилийн өмнө гарч байсан шүү дээ
2019-08-07