Ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын улмаас амиа алдсан дөрвөн хүний цогцсыг гаргаж, Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ