Зүсээ хувилган оргох гээд бүтэлгүйтэж байсан хар тамхины наймаачин нас баржээ
2019-08-07

Бразилийн хар тамхины наймааны бүлэглэлийн толгойлогч, Клаувину да Силва шоронгоос оргох гэж бүтэлгүйтснээсээ гурав хоногийн дараа шоронд амиа алдсан байхыг нь олсон талаар Вести мэдээллээ. 


Тэрбээр 42 настай байсан бөгөөд хар тамхины худалдаалсан хэргээр 73 жилийн хорих ял аван, шоронд ял эдлэж байсан аж. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Клаувину да Силва ганцаараа хоригддог камертаа амиа хорлосон гэж хорих газрын захирггаа мэдэгдсэн байна. Гэхдээ хоригдлууд түүнээс өшөөгөө авч хөнөөсөн байж болзошгүй гэж орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлсэн байна. 


Энд дуулгахад, наймдугаар сарын гуравны бямба гаригт гэмт хэрэгтэн өөртэй нь уулзах гэж ирсэн 19 настай охиныхоо төрхийг дуурайн шоронгоос оргохыг завдсан байна. Тэрбээр хиймэл үс зүүн, силикон баг өмсөн, нүдний шил зүүж ягаан өнгийн майк өмссөн ч баригджээ. 

 

Де Сильва нь Рио-де-Жанейро бүс дэх хар тамхины хууль бус наймааг хянадаг, Бразилийн хамгийн нөлөө бүхий бүлэглэлүүдийн нэг болох Улаан бригадуудын гэмт хэргийн байгууллагын удирдагчдын нэг байсан аж.

 

Г.Бямбасүрэн


 

Shuud.mn
Сонин хачин