Байрны сарын түрээс САЯ төгрөгт хүрчээ
2019-08-07

Хэдхэн хоногийн дараа шинэ хичээлийн жил эхэлнэ. Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн эрэлттэй болдог зүйлсийн нэг нь яах аргагүй оюутнуудын амьдрах байр. Сургуулиудын дотуур хүрэлцээ муу байдгаас хөдөө орон нутгийн оюутнууд ихэвчлэн гадуур байр түрээсэлдэг. Тиймээс бид энэ удаа түрээсийн байрны үнэ ханшийг сурвалжиллаа.

 

 

Хотын төвийн нэг өрөө байрны түрээс САЯ төгрөгт хүрчээ

 

Байршлаасаа хамаараад тавилгатай, тавилгагүй нэг өрөө байрны сарын түрээс  350 000- 1 сая төгрөгийн төлбөртэй байна. Хан-Уул дүүрэгт байрлах Рапид хороололд нэг өрөө байрны түрээс 800 000 төгрөгийн үнэтэй бол Вива Сити хороололд 350 000 төгрөгийн ханштай байна.

 

Харин 40 50 мянгат, УИД зэрэг хотын төвийн байршлуудад хагас болон бүрэн тавилгатай нэг байрнууд сарын 550 000-1 сая төгрөгийн түрээстэй байна.  

 

Тэгвэл Баянзүрх дүүргийн байрууд 450 000-850 000 төгрөгийн ханштай. Тухайлбал, Сансар, Жуков, 13-р хороолол орчмын байрнууд ийм түрээстэй буй юм.

 

Харин таван шар, 21-р хороолол, 1-р хороолол, Драгон орчмын нэг өрөө байрууд 450 000-600 000 төгрөгийн түрээстэй байна. Тэгвэл Баянгол дүүрэг, 3, 4-р хороолол, Модны 2, ТБД андууд орчмоор 380 000-900 000 төгрөгийн хооронд түрээсийн үнэ хэлбэлзэж байна.

 

Сүхбаатар дүүрэг, Бага тойрог, 100 айл, 11-р хороолол орчмоор нэг өрөө байр 450 000-650 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна.

 

Байрны эзэд ам бүл цөөн, цэвэрч нямбай айлд удаан хугацаагаар түрээслүүлэх сонирхолтой байдгаа хэлж байлаа. Гэхдээ байр нь өнгө үзэмжийн хувьд гологдохооргүй бол монголчуудад бус гадаадын иргэдэд түрээслүүлэх сонирхол илүү байдгаа тэд хэллээ. Дээр нь түрээсийн төлбөрөө 6-10 сараар авах шаардлага тавьдаг гэнэ. Төлбөрийг сар сараар авах нэг өрөө байр бараг олдохгүй аж. Тэгэхээр оюутнуудын хувьд нэг өрөө байр нь хатуухан сонголт болох бололтой.

 

Нийтийн байр 300-500 мянган төгрөгийн түрээстэй байна

 

Тиймээс бид оюутнуудад илүү тохиромжтой нийтийн байрны түрээсийн үнэ ханшийг мөн судаллаа. Хамгийн тохилог нийтийн байр сарын 300 000- 500 000 төгрөгийн түрээсийн төлбөртэй байна. Байршлаасаа хамаараад сарын түрээс харилцан адилгүй. Хотын төвөөс зайдуу, автобусны буудлаас хол, гаднаа нүхэн жорлонтой нийтийн байрны сарын төлбөр 120 000-200 000 төгрөг байна. Харин хотын төвд байрлалтай, дотроо ариун цэврийн өрөөтэй тохилог нийтийн байрны сарын төлбөр 200 000-аас дээш өртөгтэй байна.

 

 

Эх нялхасын зүүн талд 14 м.кв, дотроо 00-той, хэрэглээний хүйтэн устай, камержсан, вакум цонхтой хотын төвийн бүх юмандаа ойр тохилог гэх тодотголтой нийтийн байрны сарын түрээс 300 000 төгрөг гэнэ. Гэхдээ барьцаа нь 100 000 төгрөг. Дээр нь машины зогсоолгүй учраас машинтай хүмүүсийг байрандаа оруулахгүй гэсэн хатуу шаардлагатай.  

 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн 4-р сургуулийн баруун талд байрлах нийтийн байранд архи тамхи хэрэглэдэггүй хоёр ам бүлтэй айлыг оруулах гэнэ. Сарын түрээс 285 000, барьцаа 100 000 төгрөг. Хамгийн гол нь түрээсийн мөнгөө 8 сараар авах тулгалттай.

 

Гандан, Бөмбөгөр хавийн нийтийн байрнуудын төлбөр 160 000- 300 000 төгрөгийн үнэтэй байна. Хаяг байршил, дотоод тохижолтоосоо хамаараад өөр өөр үнэтэй байх ч ихэнхи байрнууд сарын түрээсийг олон сараар нь авах, үүн дээр нэмж барьцаа мөнгө авахыг шаарддаг байна. Гол нь ихэнхи байрнууд зөвхөн түрээсийн төлбөр л авдаг. Бусад хэрэглээний тог, ус, дулааны төлбөрөө өөрсдөө төлөх ёстой гэв.

 

Нийтийн байрны эзэд ч ялгаагүй архи тамхи хэрэглэдэггүй, цөөн ам бүлтэй, томоотой хүмүүсийг байрлуулах сонирхолтой. Дээр нь барьцаа авдаг шинэ шаардлагатай болжээ.

 

“Ганц бие эмэгтэйд хажуу өрөө хөлслүүлнэ”

 

Түрээсийн байр эрэлт хэрэгцээтэй, нэг өрөө байрны үнэ тэнгэрт хадсан энэ үед оюутнуудад халаасны өрөө гэх бас нэг сонголт бий. Хажуу өрөөний дундаж үнэ 300 мянган төгрөг байна. Гэхдээ зарим нь хуучны нэг өрөө байрны үнэтэй ч дүйцэх хэмжээнд хүрчээ.

 

Хажуу өрөөгөө түрээслэгчид ихэвчлэн ганц бие эмэгтэй оюутан, эсвэл гэр бүлийн хүмүүсийг оруулах сонирхолтой байдаг. Тиймдээ ч зарлалдаа “Эрэгтэй бол  оруулахгүй” гээд шулуухан бичсэн тохиолдол ч цөөнгүй. Мөн хэл ам, чимээ шуугиан гаргахгүй гэдэг үүднээс цөөн ам бүл гэсэн шаардлага тавьдгаа түрээслүүлэгчид хэлж байна.

 

Байрны үнийн судалгаа хийж явахад хотын төвийн хуучирч муудсан байруудын үнэ тэнгэрт хадаастай байхад хотын захын шинээр баригдсан байруудын үнэ харьцангуй хямд байгаа нь ажиглагдлаа.

 

А.Хулан

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
zaz zahialgatai l medee vl hudluh zuuchlaliin kompaniudiin yabuulga vgvi ee yahaw zah zeelee bdj bn ghdee udhgui dampuuraaad 1 uruu bairiig 10k gaar tvreesleh hvn oldhgui blon gdgiig mdej bmaar ersdliin shinjee ch yamarch hvn mdj bgaa shd
2019-08-07
Түрээслэгч нь нойл гал тогоо банны өрөөгөө хүн хэрэглэхээр аятайхан засаж залруулчаад түрээсээ аваад бж бвал болмоор тэгтэл зарим ямбий байр засаж ч өгөхгүй байж мөнгөө нэхээд балиар юмд их бншүү
2019-08-07
ИРГЭН:
Ганц бие эмэгтэйд өрөө хөлсүүлнэ гэсэн зарын цаана их но байгаа шүү.Ноднин яалаа нутгийн хүүхэн ирээд би гэртээ байлгах гэсэн чинь эхнэр харцаараа сүвлэж алчих гээд тэгээд аргаа бараад нэг өрөө хөлслүүлээд оруулчихсан чинь удахгүй больёо нутаг буцлаа л гэсэн яав ийв гэтэл байрны эзэн гэх хөгшин төгцөг эмгэнээ ачийгаа харахаар явсан хойгуур эрхтнээ гаргаад хөх чи муу гэж дарамталсан байгаа юм.Аав ээж шигээ санаад сэтгэл гаргасан чинь харин муу гаж донтон салга өвгөн цаашаагаа шигдээд орчихсон заваан юмаа гаргаад хөхүүлэх гээд дайрсан гэж байгаа.Намайг очоод авахад арайч дээ гэмээр өвгөн ширэв татаж тэнэгтээд наадах чинь буруу зуршилтай хүүхэн байна гэж хуцсийшт.Хөгшин гэж болохгүй шүү нөгөөх нь босохгүй хирнээ их санаатай хөгшин төгцөгүүд олон байгаа.
2019-08-07