Нийслэл рүү тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ
2019-08-07

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд байнгын хяналт шалгалт хийж байна.

 

 

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Хөвсгөл чиглэлийн автобусанд нийт 19 тарваганы нойтон тулам тээвэрлэн явсныг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлжээ.

 

Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, нөхөн төлбөр тогтоож, 1 иргэнд зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Мөн 7 иргэнд холбогдох зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн харьяаллын Мэргэжлийн хяналтын газарт шилжүүллээ.

 

Эх сурвалж: НМХГ

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрт дээр үеэс л Монголчууд тарвагаа агнаж идсээр ирсэн. Тахалтай тарвага идээд үхэх нэг нь үхэж л байсан байх ингэж сүржигнэхээ болимоор юм. Тарваганы махыг идээд тарвага багасдаггүй л байхгүй юу. Арьс нь үнэд орохоор л багасдаг юм. Жилд нэг өрх 5-н тарваганы нормтой болвол яасын бэ.
2019-08-08
Болд:
Шийтгэлээ чангла.Торгууль гэж хэдэн тегрегеер торгохоор чинь жил бур зеех болно. Зеесеер ч байгаа. Хэрэв тахал дэгдвэл юу болохыг хоер тал бодох хэрэгтэй байна. Юун торгууль, юун боодог
2019-08-08
Боодогны донтон:
За за сүртэй юмаа.Намайг дуудчихгүй би очоод гялс сайхан гуулин шаргал боодог хийгээд хуваагаад идчихгүй юу?Тахал тусвал бүгдээрээ л газар дээрээ чад
2019-08-07