Үерийн дараа мэргэжлийн хяналтын байгууллага ингэж ажиллажээ
2019-08-07

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Үүнд:

 


1. МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/16 дугаартай удирдамж, НМХГ-ын даргын баталсан төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 02-01/108 дугаартай удирдамжийн хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хийсэн нэгдсэн хяналт шалгалтаар “Талст ширээт” ХХК-ний барилга угсралтын ажлыг зогсоож, Цахилгаан эрчим хүчээр хязгаарлах тухай 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 02-03/2541 дугаартай албан бичгийг “УБЦТС” ХК-д хүргүүлсэн боловч цахилгаан хязгаарлаагүйн улмаас тухайн барилга үргэлжлүүлэн баригдсан. 


2. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн хойно Наадамчдын гудамжны зам дагуу шинээр баригдах авто замын трасст үзлэг хийж “Талст ширээт” ХХК, “Чинбулаг” ХХК, “Туурайн очис” ХХК-ниудын ашиглаж байгаа газар, барилга төлөвлөлтийн талбай шинээр төлөвлөж байгаа авто замын трасстай давхцаж байгаа тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр 02-07-107/212 дугаартай дүгнэлт гаргаж НАЗХГ, “Талст ширээт” ХХК, “Чинбулаг” ХХК, “Туурайн очис” ХХК-д тус тус хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгж байгууллага ньхолбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцөж шийдэлд хүрээгүй өдийг хүрсэн байна.


3. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 02-07-107/970 дугаартай их хэмжээний бороо орсны улмаас авто замын хөвөө, явган хүний зам эвдэрснийг засварлах тухай дүгнэлт гаргаж Наадамчдын гудамжны эвдэрсэн авто замыг засварлуулж хэвийн байдалд нь оруулсан.


4. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ус зайлуулах байгууламжийн тухай уулын үерийн ус, гадаргуугийн ус зайлуулах байгууламжийн зураг төслийг шинэчлэн боловсруулж шар усны үер болон их хэмжээний бороо орсон болзошгүй үерийн усны урсацыг нэгтгэн нэг сувагт цуглуулж авто зам доогуурх ус гаргалгааны хоолойтой холбож аюулгүй байдлыг хангуулан, авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн байдал, иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцлийг хангуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай 02-07-107/1073 дугаартай дүгнэлт гаргаж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолой хааж барилгын ажил эхлүүлсэн “Талст ширээт” ХХК, “Бөх бат” ХХК, НАЗХГ-т хүргүүлсэн.


 

Shuud.mn
Сонин хачин
хурэлсух ээ чи бадамжунайд ямар ертэйн бэээээ:
НОВШНЫ БУЗАРУУДАА УРЬД НЬ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН БУЗРУУД ВЭЭЭЭ???? ОДОО АМАРСАЙХАН ЭХЛЭЭД ГАЗАР ОЛГОЖ ГАРЫН УСЭГ ЗУРЦГААСАН МИЕЭ БАЛАМЖУНАЙ НАРЫГ ШУУХЭД, ХАРИН АЖЛАА ХИЙГЭЭГУЙ АРХИТЕКТУР ТЕЛЕВЛЕЛТИЙН ДАРГА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДАРГА ДЭД БУТЦИЙН ХЯНАЛТЫН ДАРГА НАРЫГ ГАЗАР ДЭЭР НЬ АЖЛААС НЬ ХАЛАХ БАЙЛАА!!!!!!!! МУУ ГЕЛЕГ ЕЕРЕЕ НО-ТОЙ УЧРААС МУУ КОМПАНИ РУУ ДАЙРСААР ДАЙРСААР........ ЕЕР ЮУ Ч ХИЙСЭНГУЙ.....
2019-08-08
МХ ажлаа хийжээ:
Одоо эдгээр компаниудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Бусдад нь сургамж болог. МХ-ын үгийг сонсдог, шаардлагыг нь биелүлдэг болог. Бид ингэж засаг зариргаагүй загнадаг байж болохгүй.
2019-08-08
Уншигч:
Мэргэжлийн хяналтынхан харин сайн ажилласан байна ш дээ. Он саруудыг нь харвал 3 сараас эхлэн дэс дараатай арга хэмжээнүүд авсан байна
2019-08-07