Видео: Бе-200 онгоц Сибирийн түймрийг унтрааж байгаа бичлэг цацагджээ
Сибирьт гарч буй ойн түймрийг унтраахад оролцож байгаа Бе-200 онгоц хэрхэн ажиллаж байгааг харуулсан дүрс бичлэг нийтлэгджээ.
Энэ бичлэгт Бе-200 онгоц усаа авсны дараа, түймэр унтраахаар нисч байгааг харуулжээ.
“Авиалесоохрана” холбооны удирдах газрын мэдээлснээр Сибирийн нутаг дэвсгэр дээр 456 галын голомт үргэлжлэн ассаар байгаа гэнэ. Мөн байгалийн түймрийн бүхий л голомтууд дээр нийтдээ 1174 тонн ус асгажээ.
Бе-200 онгоцны тухай товчхон:
- Бе-200 нь Эрхүүгийн нисэх онгоцны үйлдвэрт үйлдвэрлэгддэг Оросын онгоц-амфиби/нисдэг завь/ юм.
- Энэ онгоц нь олон зориулалтынх бөгөөд газраас болон усны гадаргуун дээрээс хөөрөх чадвартай.
- Гал унтраах, эрэн хайх аврах ажиллагаа, усны гадаргуун хамгаалалт, экологийн зорилгууд, зорчигч болон ачаа тээвэрлэх зэрэгт ашиглагддаг.
- Экипажийн бүрэлдэхүүн 2 бөгөөд 43 хүртэлх тооны хүнийг тэээрлэх чадвартай.
- Урт нь 32,05 м, далавчны урт 32,70 м, жин 28 мянган кг, 7000 метрийн өндөрт цагт 700 км хурдлах чадвартай.
- Хөөрөх хурд 220 км/цаг, газардах үеийн хурд 195 км/цаг, ус авах үеийн хурд 180-200 км/цаг.
- 12 тонн ус нэг удаад савандаа хийдэг.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ