Видео: Эртний байшингуудтай зэрэглээ нууранд үзэгджээ 
2019-08-08

Хятадын Цзянсу мужийн Хунцзэхү нууранд гайхалтай зэрэглээ үзэгджээ. Нууран дээгүүр олон давхар барилгууд болон Хяталын эртний хэв маягаар баригдсан мэт барилгуудын дүрс харагдсан байна. Түүнчлэн аж үйлдвэрийн хоолой, салхин хөдөлгүүр ч харагдсан гэж Stormnews мэдээллээ. 


Энэхүү оптикийн үзэгдэл нь цаг уурын тодорхой нөхцөлд, агаарын нягтрал болон температур эрс ялгаатай үед гэрэл хугарснаас үүсдэг бөгөөд хүмүүс алс зайтай байгаа бодит объект болон агаар мандал дахь түүний тусгалыг олж хардаг хэмээн эрдэмтэд тайлбарладаг юм.


Хунцзэхү нуур нь Хунцзэ гацааны баруун хэсэгт 2096 км2 талбайг эзлэн байдаг. Хятадын хамгийн том цэнгэг уст таван нуурын нэгт тооцогддог бөгөөд энэ бүс нутгийн жилийн дундаж температур 14,80С, 893,6 мм тунадас унадаг байна. 


Энд дуулгахад, сүүлийн жилүүдэд Хятадад үзэгдсэн зэрэглээний бичлэгүүд олны анхаарлыг ихээхэн татах болсон. Тухайлбал 2018 оны тавдугаар Циндао хотод татсан манан дээр хоёр цаг гаруйн туршид олон давхар байшингуудын зэрэглээ гарч байлаа. 


Харин 2015 оны 10 дугаар сард Цзюцзян хотод Лушань уулан дээрх манан дээр уулсын зэрэглээ харагдаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэн ч тайлбарлаж чадахгүй үхсэн хатсан оптикийн хугарал
2019-08-09