Якут: Ойн түймрийн хамрах хүрээ тэлжээ 
2019-08-08

Якутад гарч буй ойн түймрийн нөхцөл байдал хүндэрч, нэг өдрийн дотор 80 мянган га газраар тэлсэн талаар Оросын “Первый канал” мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Якутад сая гаруй га газар түймэр асч байгаагаас ихэнх нь хүрэхэд хүндрэлтэй газар байгаа бол түймрийн утаа асар уудам газар нутгийг бүрхсэн байна. 


Түймрийн утаа Сибирь болон Алс Дорнодын 100 гаруй суурин газарт тархжээ. Энэ бүс нутагт ой хээрийн түймэр унтраахаар мянга гаруй хүн ажиллаж байгаа аж. Агаараас гал унтраах онгоцууд өнгөрсөн өдрүүдэд нийтдээ 900 тонн ус галын голомт дээр асгасан байна. Хамгийн ойроос ус авах газар нь долоон километр гаруй байдаг тул Ми-8 онгоц усаа цэнэглэж ирэх хүртэл цэргүүд хүрзээр гал унтрааж байгаа гэнэ. 


Гал сөнөөгчид сар гаруй хугацаанд тайга дахь майхант хуаранд амьдарч байгаа бөгөөд тав хоногт нэг удаа шүхрээр тэдэнд хоол хүнс буулгадаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
putinii duud:
ah chin untraaj chadaagui l baina shdee
2019-08-08
путин мандтугай:
ах нар 5 хоногт унтраасан гэсээн
2019-08-08
putinii duud:
ah chin untraaj chadaagui l baina shdee