Төрийн ордны зүүн талаас том хэмжээний зоорь илэрлээ
2019-08-08

Төрийн ордны зүүн талд нүх үүсч, хамгаалалтад аваад байна. Тухайн газар Төрийн ордны хамгаалалтын алба, цагдаа, онцгой байдлын байгууллагынхан ажиллаж, тусгаарласан байна. Цөмөрсөн газар нь томхон хэмжээний зоорь гэдгийг албаны хүн хэлж байна. Одоогоор нүхэнд их хэмжээний ус хуримтлагдсан байна. Тиймээс эхлээд усыг соруулах аж. Дараа нь Соёлын өвийн газрынхан ажиллаж, түүх дурсгалын зүйлс байгаа эсэхийг шинжлэн судлах юм байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жаргалаас тодруулахад:

 

Ойрын өдрүүдэд их хэмжээний бороо орсны улмаас тухайн газар цөмөрсөн. Олон жил болсон модон хучилт ялзарч, дээд талын хөрсөө даахгүй нурсан байна.

 

Тус газрыг үргэлжилсэн урт хэмжээний хонгил байж магадгүй хэмээн таамаглсан. Гэхдээ нийслэлийн мэдээллийн сангаас энэ талаарх ямар нэгэн мэдээлэл зураг байршлыг хайгаад олоогүй. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын аврах 105 дугаар ангийн аврагчид нүх рүү орж, 6x8 хэмжээтэй зоорь байгааг тогтоосон.

 

Тус зоориос соёлын өв илэрч магадгүй гэж үзсэн учраас Улсын өв соёлын газрынхан ажиллана гэсэн мэдээллийг өглөө.

 

 

 

А.Хулан

Shuud.mn
Сонин хачин
bid chini ezengui turtei ard tumen shu de.
2019-08-08
Zochin:
yanaa turiin ordon ni tusgai mergejliin alba ni medehgui zooritoi mongol gej uls baigaad baih yum bainauu
2019-08-08