Оюутолгойн зэсийн олборлолт, үйлдвэрлэл буурчээ
2019-08-08

“Оюу толгой” компани 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр (2019.08.08) танилцууллаа. Тайланд мэдээнд дурдсанаар Оюутолгойн зэсийн олборлолт болон үйлдвэрлэл багассан байна. Олборлолт болоод үйлдвэрлэлийн өөр үе шатанд шилжиж буйтай холбогдуулан энэ бууралт он дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг Оюутолгой компанийн тайланд дурджээ. 

 

 

2019 оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлан:

 

• 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага

• 71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү

• Тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 12.3 хувиар илүү (Олборлолтын 4A дугаар үе шатнаас 4B дүгээр үе шатанд шилжиж, хуримтлагдсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор)

• 2019 оны I улиралд 0.57% байсан зэсийн агуулга 0.46% болж буурсан.

• Алтны агуулга 2019 оны I улиралд 0.58 г/т байснаас 0.31 г/т болж буурсан.

• Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны I улирлынхаас 14 хувиар буурсан

• Үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 2019 оны I улирлынхаас 14.6 хувиар буурсан.

• Үйлдвэрлэсэн алтны хэмжээ 2019 оны I улирлынхаас 40 хувиар буурсан. (4B болон 6 дугаар шатны хүдрийг түлхүү олборлож буйтай холбоотойгоор зэс, алтны агуулга он дуустал үргэлжлэн буурах төлөвтэй)

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Оюутолгойн гэрээг цуцал
2019-08-09
ZOCHIN:
BUH YM N YMAR CH HYNALTGUI YM CHINI ,YU CH GEJ HELSEN YAHAVDEE...SHOROO N IH AGUULAMJ N BAGA GEED L HELEHED BICHISEN TCAASIIG N HARAAD L ZA L BIZDEE....HYNALTGUI .....ITGELTCEL UU..
2019-08-08
Загджав:
За мэдлээ ёсоор болгоё оо,
2019-08-08
zochin:
Bvh vzvvlelt buursan gne de nobshnuud
2019-08-08