“Талст Ширээт”, “Амундра”, “Трай колорс” ХХК-иудын барилгыг лацаджээ
2019-08-08

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллаж, холбогдох арга хэмжээг авсан байна. 

 

 

Тус байршилд барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй “Талст Ширээт” ХХК, “Амундра” ХХК, “Трай колорс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгч барилгуудыг бүрэн лацаджээ. Мөн барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр “Инкоммаш” ХХК болон “Бөхбат” ХХК-д эрчим хүчний хязгаарлалт хийж барилгыг зогсоосон байна.

 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Хэхэ:
Албан ёсны шантаач бна даа....одоо энэ компаниуд авлига өгнө...тэгээд авлигын мөнгөө зарах орон сууцан дээрээ нэмнэ...эцэст нь ард иргэд илүү төлнө (уг нь бол лацдаад бгаа дарга нар бүх бичиг баримтыг зохих журмын дагуу шалгаад нэгтгээд ажил эхлүүлэх ёстой)
2019-08-10
хулгайчууд ингэж мэдрэлтэхээ мэдсэн юм бол барилга эхлэхээс нь өмнө зогсоохгүй яасан юм. Муу авилгач шантааччингууд одоо мөнгө нэхээд хэвтэнэ биз. Лалар Монгол хөгжихгүй ээ хөгжихгүй
2019-08-09
Amarsaikhaan chamd helchyy !:
Tor gej baigaa yum bol Tomor nuuree iim uwaigui Kompaniudad haruulah ni zuitei shuu !!
2019-08-08