Бэлгийн мориндоо генерал Ж.Маршалын нэрийг хайрлав
2019-08-08

 

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцлоо. 

 


Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ноён Др.Марк Т.Эспэрийг хүндэтгэж, түүнд адуу бэлэглэсэн. Энэ үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр хэлсэн үгэндээ “Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Цаашдаа ч энэ харилцаа улам батжиж, өргөжин хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм. Тэрбээр ярианыхаа төгсгөлд “ ... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв.


Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд морилж, монголын эртний түүхтэй танилцаж, дурсгалын зураг татуулсан юм. 


Др.Марк Т.Эспэр нь 1964 онд төрсөн, АНУ-ын Цэргийн академийг ерөнхий цэргийн офицероор төгссөн бөгөөд 1990-1991 онд Персийн булангийн дайнд оролцож явсан эрхэм аж. Тэрбээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон хэмээн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн мэргэн:
Энэ адуу бэлэглэдэг чинь билэгдлийн чанартай бөгөөд энэ морийг Монголоос авч явдаггүй юм аа. Энэ морь ижил сүрэгтээ, эзэндээ, Монгол улсдаа л байх болно. Харин адуу мал амьдаар нь хил давуулж зарж экспортлохоо болих хэрэгтэй. 3 сая хүнээ хямд махаар хангаж чадахгүй байж 1.5 тэрбум хүнтэй хужааг тэжээж угаасаа чадахгүй.
2019-08-08
иргэн:
Монголчуудын амьдралыг үеийн үед авч явсан монгол малыг гадагш нь бэлэглэх,амьдаар нь гадагш гаргаж ашиг олдгоо болих ёстой,Бэлгэндээ малаас өөр юм өгцгөө эвэртэнгүүдээ,Ч.Улаан сайданцар эхнэрийнхээ хамаатанд сайн хүн болохоор Замынүүдээр бог мал гаргаж сайн хүргэн ах болохоо больж үзээ, монгол хүн мөнүү та.
2019-08-08
иргэн:
Ямарч амьд амьтан өөрийн төрсөн,идээшсэн дассан газар нутгаас нь холдуулахад хүнээр бол нутагшихгүй тарчилан зовж үхдэг юм шүү,Хүний чанаргүй ийм хүмүүсийн үйлдлийг дахин битгий давтагдаасай,үнэхээр сэтгэл зовж байна.
2019-08-08
иргэн:
Ерөнхийлөгч Х.Баттулга болон Н.Энхболд нараа та нарт хүнд өгөх бэлэг чин дутаа юу,дуусаа юу,амьд мал тэр дундаа сүлдэндээ залсан адууг харийн гүрэнд бэлэг нэртэй цөлж тамлан зовоохоо болиочээ,яасан хүнлэг сэтгэлгүй хүмүүс вэ та нар,бэлэглэсэн монгол азарга хаа холын далайн цаадах Вьетнамаас эх орондоо амьд зугтаж ирсэн үнэн түүх байдаг юм.Амьд малыг ингэж тамлахыг зогсоохыг анхааруулан сануулж байна та нар ойлгох боловуу даа.
2019-08-08
eh ornii beleg temdeg mal beleglej hezee ch bolohgyi ee!!!enhbold oo!:
Adyy mori belegledegeen bolizgoo!!!eer belegleh yum dyyssan gee yu?amid amitan belegledeg haanahiin yos be?......
2019-08-08
eh ornii beleg temdeg mal beleglej hezee ch bolohgyi ee!!!enhbold oo!:
Adyy mori belegledegeen bolizgoo!!!eer belegleh yum dyyssan gee yu?amid amitan belegledeg haanahiin yos be?......
2019-08-08