Т.Дуламдорж: ОХУ Монголын зэвсэгт хүчинд анхаарал хандуулж байгаагийн илрэл
2019-08-08

 

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин манай улсад айлчилж байна. Өнөөдөр ноён А.В.Фомин БХ-ын дэд сайд Т.Дуламдоржтой уулзалт хийлээ. Уулзалтын дараагаар БХ-ын дэд сайд Т.Дуламдорж:

 

-Монгол, Орос хоёр улсын хооронд Засгийн газрын хэлэлцээрийг жил жилээр сунгадаг байсан. Энэ уулзалтаар хэлэлцээрийн үйлчлэлийн хугацааг таван жилээр сунган, бодитой ажил болгох хэмжээнд хүргэсэн талаарх баяртай мэдээ дуулгалаа. Энэ нь Монголын зэвсэгт хүчинд ОХУ-аас анхаарал хандуулж байгаагийн том илрэл гэж бодож байна.

 

“Армейские игры” олон улсын цэргийн наадам 32 төрлөөр 36 улс 5500 гаруй тамирчид оролцсон Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын ур чадвар, бэлэн байдлыг дээшлүүлсэн том хэмжээний сургуулилт болдгоороо онцлогтой.

 

Энэ тэмцээнийг 10 оронд зохион байгуулж байгаа. Манайх оролцогч орон байсан. Энэ жил “Аравт” тэмцээнийг зохион байгуулсан. Ингэснээр зохион байгуулагч орны хэмжээнд статус шилжиж байгаа. “Аравт” тэмцээн цаашдаа Монгол Улсын өргөжиж, олон орон оролцсон тэмцээн болно. Энэ арга хэмжээний хаалтын ажиллагаанд ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа, генерал А.В.Фомин төлөөлөгчийн хамт оролцохоор айлчлалын хөтөлбөрт орсон хэмээлээ.

 

Дараагаар нь хоёр улсын БХ-ын дэд сайд нар Тавантолгой дахь “Аравт” олон улсын тэмцээний хаалтын ажиллагаанд оролцлоо.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
У русских военная доктрина основанная на войне на чужой территории. А монголов есть ли военная доктрина?
2019-08-08