Бэйли: Лусын дагины дүрд тоглох болсон минь зүүд шиг л санагддаг

Лусын дагины дүрд тоглохоор болсон өнгөт арьст жүжигчин, дуучин Холли Бэйли өөрийг нь энэ дүрд сонгосонд дургүйцэж байгаа хүмүүст хариу өгчээ.
“Би яг зүүдлэж байгаа юм шиг л байна. Киноны багийнханд маш их талархаж, сөрөг сэтгэгдлүүдэд огт ач холбогдол өгөхгүй байгаа. Энэ дүр бол надаас хавьгүй илүү чухал зүйл. Бүх зүйл сайхан болно. Энэ төслийн нэг хэсэг болж байгаадаа би үнэхээр баярлаж байна” хэмээ Variety-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Энд дуулгахад, Бэйли “Лусын дагина” хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбарт тоглох болсон талаар долоодугаар сарын эхээр зарласан. Харин энэ мэдээлэл гарсны дараа олон хүн энэ сонголтыг шүүмжилж, өнгөт арьстныг Ариэл дагины дүрд тоглуулах нь Покохантосын дүрд цагаан арьстан тоглуулсантай ижил хэмээн дургүйцэж байсан юм.
Холли Бэйли нь Беойнсе продюсерээр нь ажилладаг Chloe x Halle хамтлагийн гишүүн бөгөөд хэд хэдэн кинонд тоглосон аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ