Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2019-08-09

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2019 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 28-33 градус, Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин