Төрийн албаны зөвлөл албан тушаалын тодорхойлолтыг хянаж байна
2019-08-09

“Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 275 дугаар тушаал саяхан батлагдсан тул Төрийн албаны зөвлөл төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг өгч эхэллээ.

 

Төрийн албаны зөвлөлд яам, агентлагаас ирүүлсэн албан тушаалын тодорхойлолтыг хянан үзэх, зөвлөгөө өгөх, батлах зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.

 

Төрийн албаны зөвлөлийн ээлжит 26, 27-р хуралдаанаар БОАЖЯ, Сангийн Яам, БХБЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЭМЯ зэрэг 6 яамдын эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах нийт 97 албан тушаалын тодорхойлолтыг хянан хэлэлцээд тэдгээрийг батлах зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтанд олголоо.

 

Эх сурвалж: ТАЗ

Shuud.mn
Сонин хачин