МАН гэмт хэрэгтнүүдээ зохион байгуулалттайгаар ялаас чөлөөлж байна

img

 

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг судалж санал дүгнэлт гаргаж ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахалж, Ж.Батзандан, Л.Энхболд, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нар багтсан юм. 

 

Харин ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажлын хэсгээс зарим хүнийг тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхийг дэмжсэн Х.Нямбаатар, Л.Энхболд нарыг гаргах шаардлага тавьж байна. Тэрбээр "Хөөн хэлэлцэх хугацааг 5 жил болгосон нөхдүүдийг энэ ажлын хэсгээс гаргахыг шаардаж байна. Бүхнийг мэдэж байсан Ц.Нямдорж байнгын хорооны 7 цагийн хурлын яг энэ санал хураалт дээр картаа сугалсан. Учир мэдэхгүй хүүхдүүдээр хуулийг гууль болгосон. МАН гэмт хэрэгтнүүдээ зохион байгуулалттайгаар ялаас чөлөөлж байгаа. Цагдаа, Прокурор гэмт хэрэгтнүүдэд яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү явуулахад дээрх заалтын дагуу бүгд ялаас чөлөөлөгдөнө. Хууль буцаж үйлчлэхгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

 

 

Б.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын багт Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтаж АНУ-ын талтай олон чухал асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, оффшорчдын АНУ дахь хөрөнгийг хурааж битүүмжлэн, царцаах болсон талаар хэллээ. Энэ чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллахаар санал тавилаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусламж хүсч, тодорхой саналыг гаргасан. Гэхдээ нүүр тулсан уулзалт гэдэг нь авилгатай тэмцэх асуудлыг шуурхай явуулах, нэг ойлголцолд хүрэх ач холбогдолтой байдаг. Тиймээс тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Үр дүн нь удахгүй гарна. Оффшор данс, оффшор хөрөнгийн хувьд хуулийн хүрээнд хандсан байгаа. Нэгдүгээрт, Авилгаар олсон, шалгуулж байгаа асуудлын хүрээнд оффшорчдын АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжлэх, царцаах, Монгол Улсад буцаан олгох чиглэлээр хамтран ажиллаж байна” гэлээ.
2019-08-10
иргэд олон түмэн:
Бүр мөсөн устахад харамсах юм огт байхгүй нам бол МАН мөнөөсөө мөн
2019-08-10
МАН ирэх сонгуулиар булшлагдах нүхээ л малтаж байгаа юм байна.
2019-08-09
Өвгөн:
Гэмт хэрэгтнүүд гэдгээ хүлээн зөвшөөрхөө гэж ... шудрага ааа
2019-08-09
Ц.Нямдоржид:
Увайгүй хүмүүсийн үйлдлээр МАН бүр мөсөн дуусжээ.
2019-08-09