УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийнэ
2019-8-9

08.00 цагт Төрийн ордны Иргэний танхимд “Тост, Тосон бумба” хэлэлцүүлэг болно. 

 

10.00 цагт Сүхбаатарын талбайд Т.Лхагвасүмбэрэлийг хөнөөсөн хэргийг дахин шалгахыг шаардаж, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-аас тайван жагсаал зохион байгуулна. Утас: 90071111, 99297466

 

11.00 цагт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, болон их, дээд сургуулиудын захирлууд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн явцтай танилцана. 

 

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлэл хийнэ. Утас 325044

 

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин