БНХАУ: Хар салхины улмаас түгшүүрийн “улаан” түвшин зарлалаа 
2019-08-09

“Лекима” хар салхи ойртон ирж байгаа тул Хятадын Цаг уурын алба түгшүүрийн хамгийн дээд түвшин болох “улаан” түвшин зарлалаа. 


Цаг уурын албанаас гаргасан мэдэгдэлд дурдснаар баасан гаригийн үүрээр хар салхи Хятадын Чжэцзян мужийн эргээс өмнө зүгт 365 км зайд байсан аж. 


Цаг уурчдын мэдээлснээр “Лекима” хар салхи 20 км цагийн хурдтайгаар баруун хойд хэсгийг дайрч, бямба гаригийн өглөө гэхэд 14-16 баллын хүчтэйгээр Чжэцзян мужийн эрэгт хүрэх гэнэ. Үүний  дараа хүч нь аажмаар суларч, хойд зүгийг чиглэнэ гэж цаг уурчид таамаглажээ. 


Түүнчлэн Хятадын зүүн өмнөд бүс нутгуудад баасан гариг болон бямба гаригуудад хүчтэй салхи салхилж, ширүүн бороо орох бөгөөд үер буух болон бусад төрлийн байгалийн гамшиг нүүрлэж болзошгүйг Цаг уурын алба анхааруулсан байна. 


Мөн хөлөг онгоцуудыг боомтууд руу буцан, харин иргэдийг аюулгүй газарт байхыг уриалжээ. 


Энэ жил Номхон Номхон далайд дэгдсэн ес дэх хар салхи болох “Лекима” пүрэв гаригт Японыг дайрч, улмаар Японд байгалийн онц үзэгдлийн улмаас 60 гаруй нислэг цуцлагдсан байна. Хүчтэй салхины улмаас пүрэв гаригийн шөнө цахилгаан дамжуулах шугам гэмтэж, Мияко арлын 15 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин