Усанд осолдсон хоёр дахь иргэний цогцсыг гаргалаа
2019-08-09

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/  4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын  Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн  зүгт 38 км-т/ гаргасан байна.

 

 

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн.

 

Он гарсаар  улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм.

 

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

 

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Хашир:
Сэлж чаддаг ч бай, чаддаггүй ч бай архи уугаад хүйтэн усанд ороход шуу д шөрмөс татаж, хөл хөдөлгөөнгүй болдог, тэгээд л живж үхдэг.
2019-08-09
УСАНП СЭЛЖ СУРЦГАА...:
ИЙМ ҮХЭЭНЦ ЮМ БИЧИЖ БАЙХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ИНГЭЖ САНУУЛААД ҮХЭР МОНГОЛЧУУД АРХИ ДАРСАА ҮХЭР ШИГ УУГААД УС РУУГАА ОРЖ ҮХЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ТЭРНИЙ ОРОНД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ МЕХАНИЗМТЭЙ, УСАНД ОРЖ ОСОЛДСОН ТОХИОЛДОЛД ӨӨРСДӨӨ ТӨЛБӨР ТӨЛДӨГ ТОРГУУЛИЙН ТОГТОЛЦООТОЙ, ГОЛЫН УС ЭРГИЙН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛЖ, ГОЛЫН ЭРЭГТ ЗУГААЛАХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ НААД ТОО ЧИНЬ НЭМЭГДЭНЭ ҮҮ ГЭХЭЭС БУУРАХГҮЙ. ЯАГААД ҮХЭЭД БАЙГААГИЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УС БИШ ШҮҮ ДЭЭ. АРХИ ЮМ. АРХИНЫ АСУУДАЛТАЙГАА ТЭМЦЭХГҮЙГЭЭР ЭНЭ ҮХЭЛ ТАСРАХГҮЙ. НЭГ ТОМ НЭГДСЭН ЦОГЦ БОДЛОГО Л ДУТАГДАЖ БАЙНА ДАА ХӨӨРХИЙ. ТЭГЭЭД МОРЬ НААДАМ ГЭЖ СОЛИОРЧ ЯВАХААР БАССЕЙНД ЯВЖ СЭЛЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ. АМЬСГАА ЦАРАЙЛЖ, ГОЛД ХӨВЖ УРСДАГАА УСАНД СЭЛЖ ЧАДДАГ ГЭЖ ХӨӨРДӨГ НӨХДҮҮД Л УУСАН ҮЕДЭЭ УСАНД ОРЖ ҮЙГДЭЭД БАЙНА. ТИЙМ БОЛОХООР УСАНД СЭЛЭХ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. АРХИНЫ ХАМААРЛАА, АРХИДАЛТТАЙГАА ХАТУУ ТЭМЦЭХ ЦАГ БОЛСНЫГ ҮХЛИЙН ХАРАНГА ДЭЛДЭЭД БАЙНА ШҮҮ ЭРГҮҮ ЗАСГИЙН ГАЗАР, УИХ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
2019-08-09