Сибирийн ойн түймрийн хамрах талбай эрс нэмэгджээ 
2019-08-09

Сибирийн ойн түймрийн хамрах талбай дахин нэмэгдэж, Красноярскийн хязгаарт гэхэд л ганцхан хоногийн дотор 100 мянган га газраар тэлсэн гэж Тайга инфо мэдээллээ. 


Красноярскийн хязгаарт, наймдугаар сарын найманд 860,2 мянган га газар түймэртэй байгаа талаар мэдээлж байсан бол өнөөдөр,  наймдугаар сарын есний өглөөний байдлаар 971,8  мянган га газар шатаж байна гэж бүс нутгийн “Ойн түймрийн төв” мэдээлжээ. 


Онцгой байдлын бүс нутгийн комиссын шийдвэрээр галыг унтраахгүй байгаа хяналтын бүсэд нийтдээ 928,7 мянган га газрыг хамарсан 84 түймэр асч байгаа аж. 


Эрхүү мужид 706 мянган га газар түймэрт автсан гэж мужийн Засгийн газар мэдээлсэн байна. Өчигдөр буюу наймдугаар сарын наймны байдлаар 668 мянган га газар шатаж байсан бөгөөд голомтуудын үндсэн хэсэг нь мөн л хяналтын бүсд байгаа аж. 


“Өнгөрсөн өдрүүдэд Эрхүү мужийн ойн сангийн газруудад нийтдээ 362,7 га газрыг хамарсан 11 түймрийг унтраасан” гэж Эрхүү мужийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр Буриад болон Өвөр Байгальд 125 мянган га ой шатаж байгаа аж. Дөрвөн бүс нутаг дахь ойн түймрийн нийт талбай 1,8 сая га газраас давсан бөгөөд наймдугаар сарын долооны мэдээллээр 1,6 сая га ой шатаж байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
галын дѳл ѳѳдѳѳ
2019-08-10
MОДГҮЙ ШАХУУ МОНГОЛД ОРЖ ИРНЭ УДАХГҮЙ, БЭЛДЭЭРЭЙ "ТОПОРОО"!!!!!!
2019-08-10
Hen ch bish.:
BUSDIIN GAZAR NUTGIIG ONGOTSOOR DAVHIJ OCHOOD BOMBOGDOOD BAIDIIN B.NA LEE OORIIN NUTAG DEERH GALIIG OCHOOD UNTRAACHIHAJ CHADAHGUI L YUM BAIH DAA
2019-08-09
Hen ch bish.:
BUSDIIN GAZAR NUTGIIG ONGOTSOOR DAVHIJ OCHOOD BOMBOGDOOD BAIDIIN B.NA LEE OORIIN NUTAG DEERH GALIIG OCHOOD UNTRAACHIHAJ CHADAHGUI L YUM BAIH DAA
2019-08-09
zochin:
gaitai orosuud delhiin hamag oin sang duusah ny
2019-08-09
Nuguu gal untraadag galyn mangas ene ter ongots ni nisej haragdana uu?Esvel bas evderchihsen vv?
2019-08-09
mgl:
Untraaj chadahgui boltloo dor orj dee.
2019-08-09
ХУДЛАА:
ОРОСЫН АРМИ 5 ХОНОГТ УНТРААЧИХСАН ГЭСЭЭН
2019-08-09